Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Берлинийг 1945 онд эзэлсэн тухай баримтуудыг дэлгэв

 ОХУ-ын Батлан хамгаалах яам 1945 оны тавдугаар сарын 2-нд фашист Германы нийслэл Берлинийг эзэлсэн тухай архивын баримтуудыг анх удаагаа өөрийн сайтдаа ил болгон дэлгэсэн байна. Тэнд албан ёсны баримт бичиг тушаал шийдвэр, гэрэл зургууд гээд хэдэн зуун баримт нийтэлжээ. Берлинийг эзлэх давшилт 1945 оны дөрөвдүгээр сарын 20-нд эхэлсэн байна. Маршал Георгий Жуковын командалсан Белоруссын нэг, маршал Иван Коневын командалсан Украины нэгдүгээр фронт давшилтад оржээ.
Хотод ширүүн тулаан болж гудамж, байшин бүрийн төлөө тулалдсан байна. Улмаар дөрөвдүгээр сарын 28-нд Рейхстагийн орчимд тэнгисийн явган цэргийн батальоныг шүхрээр буулгахад Германы 1000 орчим цэрэг Засгийн газрын байраа хамгаалж тулалджээ. Ингээд дөрөвдүгээр сарын 30-ны 14.25 цагт Рейхстагийн дээр улаан туг мандуулсан байна. Гэхдээ тулалдаан байшин дотор тавдугаар сарын 1-нийг, доод хонгилд тавдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн аж.
Сайтад анх удаа дэлгэсэн Берлиний хамгаалалтын командлагч генерал Гельмут Вейдлингийн эсэргүүцлээ зогсоохыг уриалсан тушаалд “Дөрөвдүгээр сарын 30-нд Фюрер амиа хорлож нас нөгчлөө. Зэвсэг, галт хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа энэ үед эсэргүүцэл нь ямар ч утгагүй зүйл. Берлиний энгийн иргэд, манай шархдагсадыг улам хүнд байдалд оруулна. Берлиний төлөө тулалдсан хүн бүхэн дэмий л золиос болно” гэж дурджээ. Ингээд тавдугаар сарын 2 гэхэд Германы 34 мянган цэрэг офицер Зөвлөлтийн улаан армид бууж өгчээ.
Зөвлөлтийн командлал Берлинийг эзэлснийхээ дараа хотын хоёр сая хүнийг хүнсээр хангах асуудлыг шийдсэн байна. Хүнсний норм тогтоож, картын системд шилжүүлжээ.
Үүний тулд Зөвлөлтийн арми 105 мянган тонн үр тариа, 18 мянган тонн мах, 4.5 тонн тос, 6000 тонн элсэн чихэр татаж хүргүүлжээ. Ингээд Берлиний нэг иргэнд долоо хоногт гурван кг талх, хагас кг мах, 350 грамм кофе, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн өгөх норм тогтоосон байна. Найм хүртэлх насны хүүхдүүдэд зориулж өдөр бүр 70 мянган литр сүү хуваарилж байсан баримтуудыг дэлгэн үзүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com