Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Венесуэлийн зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд шилжлээ

Колумбын зэвсэгт дайчид тэнгисийн зүгээс Ла Гуайра мужийн нутгаар довтолсонтой холбогдуулан Венесуэлийн зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд байлдааны бэлэн байдалд шилжлээ гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлснээ албан ёсны сайтдаа байрлуулжээ. Энэ мэдээлэлд бас Зэвсэгт хүчин “Ямар ч аюулыг тэр даруйд нь няцаахад” бэлэн байна гэсэн байна. “Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод үнэнчээ баталж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргээ биелүүлэхээ мэдэгдье” гэж мэдэгдэлд дурджээ.
Тавдугаар сарын 3-ны ням гарагт Колумбын террорист зэвсэгт дайчид тэнгисийн зүгээс хөнгөн хөлгөөр Венесуэлийн зүг довтолсон. Венесуэлийн зэвсэгт хүчний дайчидтай мөргөлдөх үеэр зэвсэглэсэн дайчдын найм нь амь үрэгдсэн гэж Венесуэлийн Үндэсний хууль тогтоох байгууллагын тэргүүн Диосдадо Кабельо мэдээлснийг Гадаад хэргийн яам дамжуулжээ. “Хурдан завьтай, хэсэг хүмүүс манай руу довтлохоор төлөвлөж байгааг бид тагнуулын мэдээллээс авсан. Венесуэлийн зэвсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд хэдийн шилжсэн байсан учраас довтолгоог няцааж чадлаа. Зэвсэгт дайчдаас найман хүнийг хөнөөж, хоёрыг шархдуулан зэвсгийг нь хурааж авсан” гэж Кабильо мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэгт дайчид Венесуэльд террорист халдлага үйлдэх төлөвлөгөөтэй байсан гэнэ. Тэр бас “Энэ хүмүүсийн ард 2018 онд Ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдах гэж байсан хүмүүс л байгаа” гээд Венесуэлийн тэргүүнийг нийслэл Каракаст болсон цуглаанд үг хэлж байхад нь дрон ашиглан хөнөөх гэсэн оролдлогыг сануулжээ. Кабильо эцэст нь “Энэ бүхнийг АНУ-ын Засгийн газар зохицуулж, Колумбын нутгаас хэрэгжүүлж байгаа юм” гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com