Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Аэрофлот” дэлхий дахины нислэгээ зуны дундуур сэргээж магадгүй

Оросын агаарын тээврийн “Аэрофлот” компанийн албан ёсны төлөөлөгч Юлия Спивакова “Россия 24” телевизээр ярихдаа өөдрөгөөр авч үзвэл компани дэлхий даяар хийх нислэгээ зуны дундуур гэхэд сэргээж магадгүй гэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. Гэхдээ Спивакова одоогоор нислэгээ сэргээх тодорхой хугацаа товлох боломжгүй гэсэн байна.
Үүний өмнө S7 Group-ийн захирлуудын зөвлөлийн төлөөлөгч Владислав Филев коронавирусээс болоод хязгаарласан агаарын тээврийн олон улсын харилцаа бараг 2021 оны дөрөвдүгээр сард л сэргэж магадгүй гэж мэдэгдэж байсан. Түүнийхээр дэлхий дахинаа коронавирусийн халдварын ээлжит дэгдэлт гарч дахиад л хөл хорио, тусгаарлалтын дэглэмээ цаашид сунгах төлөв харагдаж байгаа гэнэ. Орос олон улсын агаарын тээврийн хөдөлгөөнөө гуравдугаар сарын 27-ноос зогсоогоод зөвхөн гадаадад байгаа иргэдээ татан авах нислэгийг Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа. Тавдугаар сарын 3-ны байдлаар Орост коронавирусийн халдвараар 134 мянган хүн өвчилж, 1280 хүн нас бараад байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com