Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Өнөөгийн хүмүүсийн дархлаа муудаж байгаа шалтгааныг нэрлэлээ

 Өнөөгийн хүмүүсийн дархлаа муудаж байгаагийн гол шалтгаан нь эм, ялангуяа,  антибиотикийг ямар ч хяналтгүй хэрэглэж байгаатай холбоотой гэж Оросын харшил-дархлаа судлаач Марина Аплетаева ярьсныг “Известия” хэвлэл нийтэлжээ. Түүнийхээр сүүлийн үед хүмүүсийн дархлаа эрс муудсан гэнэ. Одоо насанд хүрэгсэд, бүр хүүхдүүд  хүртэл  өвчний халдвар авч, хүнд тусдаг боллоо гэж тэр хэлжээ. Шинэ вирус гарч ирэхэд ч өнөөгийн хүмүүсийн организм эсэргүүцэж чадахгүй болсон гэнэ. Ийн дархлаа суларч байгаагийн гол хүчин зүйл нь антибиотикийн нөлөө, үүнээс болж дархлалын тогтолцоо илүү мэдрэмтгий болж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Антибиотик нь вирусийг устгадаггүй, бактерийн халдварыг л устгана гэж М.Аплетаева сануулсан байна. Үүнийг Оросын Пироговын нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн харшил, дархлаа судлаач Ольга Пащенко бас дэмжжээ. Тэрээр антибиотикийг замбараагүй хэрэглэх нь бие организмын дархлааны чухал хэсэг болох  хэвийн бичил эсийг үхүүлдэг гэжээ. Үүнээс гадна антибиотик нь вирус, бактерийн геномыг мутацад оруулна гэсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com