Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Калининградын 350 эмч ажиллахаас татгалзлаа

Оросын Калининград мужийн 100 эмч, эмнэлгийн дунд мэргэжлийн 250 ажилтан коронавирус COVID-19-ийн халдварын тархалтын үед халдвар тээсэн өвчтөнүүдтэй ажиллахаас татгалзлаа гэж мужийн Эрүүлийг хамгаалахын сайд Александр Кравченко мэдээлсэн байна. “Энэ хүнд үед үүргээ биелүүлж эмнэлгийн тусламж үзүүлэхээс харьцангуй олон хүн, 100 гаруй эмч, дунд мэргэжлийн 250 ажилтан татгалзаж ажиллахгүй гээд байна. Мэдээж тэдэнд өөр өөрийн шалтгаан байгаа л байх, бид шүүх эрх байхгүй. Коронавирусийн халдвар тархаж эхлэх үеэр л манай системийн 350 хүн “ингэж гараад явсан” гэж ноён А.Кравченко сэтгүүлчдэд мэдэгдсэнийг РИА Новости агентлаг эш татжээ.
Үүнээс үүдээд эмнэлгийн байгууллагууд 65-аас дээш насны олон эмч, сувилагчдаа дуудаж ажиллуулахад хүрсэн, ер нь манай муж бүр коронавирус тархахаас өмнө эмч мэрэгжилтний дутагдалд ороод байсан гэж сайд онцолжээ.
А.Кравченкогийнхоор бол коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд мужийн 93 эмч мэргэжилтэн тулж ажиллаж байгаа юм байна. Мужийн клиникийн 1.5 мянган хүн ажилладаг эмнэлэгт гэхэд нэг эмчид 95-100 хүн ногдож байгаа гэжээ. Орост эмч, эмнэлгийн мэргэжилтний хүрэлцээ дутагдалтайгаас болоод Москва хотын мэр Сергей Собянины хүсэлтээр эмнэлгүүдэд Ангаах ухааны сургуулиудын ахлах курсийн оюутнуудыг ажиллуулах асуудлыг судалж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр Эрүүл мэндийн болон, Боловсрол шинжлэх ухааны яаманд ийм тушаал бэлтгэчхээд байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com