Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Н.Мадуро: Д.Трампын хамгаалалтын албаны хоёр хүнийг саатууллаа

 Венесуэль улс руу тэнгисийн зүгээс довтлох гэсэн зэвсэгт хүмүүсийн дунд Д.Трампын хувийн хамгаалалтын ажилтан, Америкийн хоёр иргэн байсан гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна. “Саатуулагдсан хүний нэг нь эхлээд мэдүүлэг өгөхдөө зэвсэгт халдлага хийсэн бүлэг дотор Америкийн хоёр иргэн, бүр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн хамгалаалтын албаны ажилтан байсан гэж мэдүүлсэн” гэж Николас Мадуро Twitter хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Мадурогийн мэдэгдлийг дамжуулсны дараа саатуулагдсан хүний нэг нь америкчууд түүнд “Д.Трампын аюулгүй байдал хариуцсан зөвлөхүүдийн ажлын талаар ярьж өгсөн” хэмээн ярьж байна. Мадурогийн хэлснээр бол Венесуэль рүү зэвсэглэн халдсан этгээдүүдийг одоо энэ халдлага болсон нутгийн хойд хэсэг Ла-Гуайра муж дахь тэнгисийн цэргийн баазад байлгаж байгаа юм байна.
Телевизээр бас саатуулагдсан хүмүүсээс хураан авсан баримт бичиг, радио холбооны хэрэгсэл, шөнийн харааны хэрэгсэл, зэвсэг, хээрийн хувцас, гэрэл зургуудыг харуулжээ.
Н.Мадуро бас саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Венесуэльд Элчин сайдын яамны ажиллагаагаа сэргээнэ гэж хэлсэнтэй энэ халдлага холбоотой байх гэжээ. “Хэдхэн хоногийн өмнө Майк Помпео Каракаст АНУ-ын Элчин сайдын яам нээх бэлтгэл ажлыг түргэсгэнэ гэж мэдэгдсэн. Ингэж хэлж байхад нь би бодож байсан минь энэ халдлагаар тэд үнэхээр манай хувьсгалыг, манай үндсэн хуулийн дэг журмыг, намайг устгах гэж байгааг баталж байна. Гэхдээ бурхан биднийг хамгаална” гэж Н.Мадуро хэлсэн байна.
Тус улсын умард нутгийн Ла-гуайра мужийн нутаг руу тэнгисийн зүгээс Колумбын зэвсэглэсэн этгээдүүд довтоллоо гэж Венесуэлийн Дотоод хэргийн сайд Нестор Ревероль мэдэгдсэн. Ерөнхийлөгч Николас Мадуро болохоор үүнийг өөрийг нь алах зорилготой үйлдэл гэж мэдэгдсэн. Үндсэн хуулийн үндэсний ассамблейн тэргүүн Диосдадо Кабельо халдлагын үеэр найман хүнийг устгаж, хоёр хүнийг саатуулсан гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр саатуулагдсан хүний нэг нь АНУ-ын хар тамхитай тэмцэх газрын төлөөлөгч байсан гэнэ. Сүүлд нь хоёр биш найман хүн баривчилсан нь тодорхой болсон.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com