Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Украины Ерөнхийлөгч асан В.Януковичийг эчнээгээр баривчлав

Украины нийслэл Киевийн Печерийн районы шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг засгийн эрхийг хууль бусаар авсан хэмээн эчнээгээр баривчлах шийдвэр гаргалаа. Энэ нь түүнийг эчнээгээр мөрдөн шалгах, цаашлаад шилжүүлэн авах үйл явцыг эхлүүлэх боломж олгож байгаа юм гэж Украины Ерөнхий прокурорын газар мягмар гарагт мэдээллээ. Виктор Януковичийн өмгөөлөгч Виталий Сердюк ч бас экс-Ерөнхийлөгчийг төр засгийн эрхийг хууль бусаар авсан хэрэгт буруутган хоёр сарын хугацаатайгаар эчнээ баривчиллаа гэж мэдэгдсэн байна.
“Шүүхийн энэ шийдвэр нь Виктор Януковичийг буруутай гэж үзэн шилжүүлэн авах үйл явцын эхлэл болж байна. Прокурорууд түүнтэй холбоотой хэргийг шүүхийн өмнөх мөрдөн шалгах зөвшөөрөл авахаар шүүхэд хандах болно” гэж мэдээлэлд дурдсан байна.
В.Янукович 2010 оны ес, аравдугаар сард Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар нэмэгдүүлэх замаар төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар булаан авсан нь Украины Үндсэн хуульд харшилж байгаа юм гэж Ерөнхий прокурорын газар сануулжээ. Украины экс-Ерөнхийлөгч Виктор Янукович өдгөө Оросын Ростов-на-Донд амьдарч байгаа юм.
Виктор Януковичийн засгийн эрхийг хууль бусаар авсан хэргийн талаар хууль сахиулагчид өөрөөс нь гэрчийн мэдүүлэг авсан гэж Украины Дээд шүүхийн тэргүүн Ярослав Романюк 2017 онд мэдэгдэж байсан.
Украины Аюулгүй байдлын алба Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Юрий Баулинийг бас 2010 онд энэ албыг хашиж байхдаа Виктор Януковичийг төрийн тэргүүний эрх мэдлээ өргөтгөж “Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг булаан авахад” нь тусалсан хэмээн буруутган байцааж байсан. Энэ хэргийн төлөө Аюулгүй байдлын алба Үндсэн хуулийн шүүхийн бүх шүүгчийг гэрчээр дуудан асууж байсан гэж хэвлэлүүд мэдээлж байлаа.
2004 онд өрнөсөн “Өнгөт хувьсгал”-ын дараа Украинд парламент, Ерөнхийлөгчийн хосолсон засаглал тогтоосон ч зургаан жилийн дараа Виктор Янукович Үндсэн хуулийн шүүхээр дамжуулан 1996 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулан Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлсэн. Үүнийх нь төлөө түүнийг засгийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэж буруутгаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com