Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Зөвлөлт холбоот улсын “донор” нь Латви улс байсан гэв

Латви улс нь Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байхдаа ЗХУ-ын хувьд “мөнгөний донор” байж улсын төсвийнх нь бараг тал хувийг бүрдүүлдэг байсан гэж Латвийн Хууль зүйн сайд Янис Борданс мэдэгдсэнийг ОХУ-ын Төрийн думын олон улсын харилцааны хорооны гишүүн Антон Морозов тайлбарлан няцаажээ. “Энэ бол түүхийн баримтыг үгүйсгэсэн хэрэг. Яг үнэндээ Латви нь Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд орж ирэх үедээ Европын хамгийн ядуу, зөвхөн газар тариалан эрхэлдэг улс л байсан юм шүү дээ. Харин ч Балтийн энэ орны төлөө, өөрийн нүүр царай болгох гэж Зөвлөлтийн ард түмэн хичээж ажилласны дүнд энэ улсын ард иргэд Зөвлөлт холбоот улсын бусад бүрэлдэхүүн хэсгээс илүү сайхан амьдарч байсан” гэж Морозов хэлжээ. Төрийн Думын гишүүн Латвийн сайдын мэдэгдлийг “ёстой худал” гээд “Бид Латвид олон үйлдвэр, энэ дотор орчин үеийн тэргүүлэх техник технологитой автомашины үйлдвэр барьж өгсөн. Одоо Латви улсын эдийн засаг гүн хямралд орж энэ улсын олон иргэн Европын зах зээлд мэргэжлийн бус ажлын байр хайж яваа нь үнэн” гэжээ.
Үүний өмнө Эстон улсын Гадаад хэргийн сайд Урмас Рейнсалу бас Таллин Оросоос “Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн” үеийн хохирлыг нөхөн төлүүлнэ гэж мэдэгдэж байсан. Тэрээр энэ асуудлыг хөрш Латви, Литвийн засаг захиргаатай бас ярилцсан гэж мэдэгдсэн. Тэгээд зөвлөлт засгийн үед Латвид учруулсан хохирлыг 1.2 тэрбум еврогоор үнэлж байгаагаа хэлсэн байна. Үүний зэрэгцээ Орос бас Латвийн бүгд найрамдах улсад булааж эзэлсэн таван хувийн газар нутгийг эргүүлэн өгөх ёстой гэжээ.
ОХУ-ын эрх баригчид болохоор Балтийн энэ гурван улсыг Зөвлөлт холбоот улс түрэмгийлэн эзэлсэн тухай яриа огт байхгүй гэж удаа дараа мэдэгдээд байгаа юм. Балтийн гурван орныг 1940 онд Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд нэгтгэсэн нь тухайн үеийн олон улсын эрх зүйн хүрээнд хийгдсэн ажил гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсээр байгаа юм. Оросын Гадаад хэргийн яам эндээ “түрэмгийлэн эзэлсэн” гэдэг үг энд зохихгүй, Зөвлөлт Холбоот улс, Балтийн орнуудад цэргийн ажиллагаа явуулахгүйгээр, харин харилцан зөвшилцөж гэрээ байгуулсны үндсэн дээр нэгтгэсэн гэж мэдэгддэг.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com