Уншиж байна...
 
Л.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэнНийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайж ирсэн, гэмтэж бэртсэн 108 амьтныг иргэдийн дуудлагын дагуу очиж аварчээ#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв"Хунт нуур" хүүхэлдэйн жүжгийг энэ сард хоёр удаа тоглоноЯпоноос орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж шилжүүлэн авна#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа
В.Зеленский “Крымыг эргүүлж авах стратеги” бэлтгэж байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский саяхан Брюссельд айлчлах үеэрээ Европын холбоо, НАТО-гийн албаны хүмүүстэй уулзаж Крымыг эргүүлэн авах стратеги төлөвлөгөөнийхөө талаар ярилцсан байна. Түүнийг мордохын өмнө хэвлэлийн нарийн бичгийн дарга Юлия Мендель 1+1 телевизийн мэдээллийн нэвтрүүлгээр Ерөнхийлөгчийн төлөвлөгөөний тухай ярьжээ.
Ю.Мендель “Крымын тухай манай захиргаа мартсан гэж бүү бод. Байнга энэ талаар ярьж байгаа. Тодорхой шийдэл боловсруулаад дэлгэнэ” гэж хэлсэн байна. Түүнийхээр бол “Ерөнхийлөгчийн захиргаа ил тод байхыг хүсч” байгаа ч ямар шийдэл гаргах, яаж хэрэгжүүлэх эрт байна гэжээ. Гэхдээ Крымын талаарх Украины байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг тэр тэмдэглэсэн байна.


Украины Ерөнхийлөгч В.Зеленский тангараг өргөх үеэрээ хамгийн эхний зорилт бол Донбасст гал зогсоох, Крымыг Украины хяналтад эргүүлж авах явдал гэж байсан юм.
Харин Кремль болохоор Донбасс дахь зөрчил бол тус улсын Ерөнхийлөгч Минскийн хэлэлцээрийн дагуу өөрөө шийдэх ёстой Украины дотоод асуудал гэж хариулж байгаа юм. Харин Крымын тухайд бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Ийм асуудал байхгүй, байх ч ёсгүй, энэ бол Оросын нэг хэсэг” гэсэн байна.
Крым нь Украинд болсон төрийн эргэлтийн дараа 2014 оны гуравдугаар сард оршин суугчдын бүх нийтийн санал асуулгын үр дүнд Оросын бүс нутаг болсон юм. Бүгд найрамдах Крымын иргэдийн 96.77 хувь, Севастополийн оршин суугчдын 95.6 хувь нь Орост нэгдэхийн төлөө саналаа өгсөн юм.
Москва ч энэ хойгийн оршин суугчид НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн дагуу ардчилсан зарчмаар шийдвэр гаргасан гэж нэг бус удаа мэдэгдээд байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныхээр бол Крымын асуудал эцэслэн шийдээд хаагдсан гэнэ.

 

“Мөхөл рүү хөтлөх зам”

Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн “Крымыг эргүүлж авах стратеги”-ийн талаар Крымын бүсээс ОХУ-ын Төрийн Думд суугаа Михаил Шеремет тайлбар өгсөн байна.
Парламентын гишүүн Украины шинэ Ерөнхийлөгчийн Крымын хойгийн талаарх байр суурь тодорхойгүй, алдаатай байгаад сэтгэл дундуур байна гээд “Харамсалтай нь тэр өөрийн гэсэн үзэл бодолгүй, бие дааж шийдвэр гаргадаггүй улс төрийн зүтгэлтэн гэдэг нь харагдаж байна. Крымыг эргүүлж авах старатеги төлөвлөгөө нь бүрхэг, тодорхой биш байна. Манай түншүүд хоосон мөрөөдлөөр цаас үрэх хэрэггүй” гэж Михаил Шермет РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэр бас В.Зеленский яг өмнөх удирдагч Петр Порошенко шигээ өөрийнхөө толгойд булуу хурааж байна гээд “В.Зеленский Украиныг Оросын эсрэг зэвсэг болгон ашиглаж байна. Хамгийн аймшигтай нь энэ бүхнээс болж Украины ард түмэн хэлмэгдэж байна. Өнөөдөр В.Зеленский өмнөх удирдагчаасаа дээрдэх ч юм алга, дордох ч юм алга. Тэр мөхөлд хүргэх зөргөөр явж байна” гэжээ.

 

“Ээлжит дэмий яриа”

Крымын тэргүүний дэргэдэх зөвлөгөө шинжилгээний зөвлөлийн дарга Александр Форманчук бас “Крымыг эргүүлж авах стратеги” боловсруулсан нь Украины Ерөнхийлөгчийн мэргэжлийн бус, сул доройг харуулж байна гэж үзэж байна. “Би үүнийг В.Зеленский өмнө нэг бус удаа хэлж байсан шиг, бас нэг ээлжит дэмий яриа гэж үзэж байна. Крымын асуудлыг Брюссельд, Европын холбоо, НАТО-д гол асуудал болгож байгаа нь тэр олон улсын тавцанд сулхан хүн гэдгээ л харуулж байна. Крымыг эргүүлж авна гэсэн яриа зүгээр л крымчүүдийн инээдийг хүргэнэ” гэж РИА Новости агентлагт хэлсэн байна.
Орос болон Крымын харилцааны асуудлаар Украины Ерөнхийлөгч иймэрхүү яриагаа үргэлжлүүлсээр л байх юм бол олон түмний итгэлийг тун амархан алдана даа гэж улстөрч А.Форманчук хэлжээ. “В.Зеленский мэргэжлийн бус, сулхан удирдагч гэдгээ л Украины ард түмэнд харуулж байна. В.Зеленский өнөөдөр Ерөнхийлөгчийн мэргэжилд хурдан суралцах, сайн суралцагч байх ёстой ч би үүнийг олж харахгүй л байна” гэж Оросын талыг баримтлагч хэлсэн байна.

 

“Крым үүрд явчихсан”

Крымын тэргүүн Сергей Аксенов үүний өмнө бас Украины шинэ Ерөнхийлөгчид хандаж Оросын хууль ёсны хэсэг Крымтэй холбоотой асуудалд анхаарал хандуулах хэрэггүй, харин улс орныхоо эдийн засгийн бэрхшээлийг шийдэхийн тулд Оросоос дэмжлэг хүсэх хэрэгтэй гэж зөвлөж байсан юм.
“Крым түүхэн эх орондоо үүрд буцсан. Үүнийг ойлгохгүй байгаа улстөрчид бол юуны түрүү ингэж ярьснаар өөрсдөд нь ашигтай л гэж бодож байгаа. Гэвч үр дүн нь П.Порошенко өөрөө өөртөө ярьсаар л дууслаа шүү дээ” гэж С.Аксенов НТВ телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
Түүнийхээр бол Украины шинэ удирдлага гадаадын тусламж дэмжлэггүйгээр эдийн засгаа өөд нь татаж чадахгүй гэнэ. Манай Ерөнхийлөгчийн эр зориг, манай орны эрмэлзэлгүйгээр Украин хэзээ ч өрийн энэ дарамтаас гарч чадахгүй. Крым мөнхөд Оросын хэсэг болсон гэдгийг ноён В.Зеленский ойлгож байгаа эсэхийг мэдэхгүй, гэхдээ ойлгох ёстой” гэж С.Аксенов хэлсэн байна. Тэр эцэст нь Крымтэй холбоотой өдөөн хатгалга яриа үргэлжилсээр байгаа ч энэ бол цаг алдсан дэмий хэрэг, яагаад гэвэл крымчүүд “мөнгөний төлөө биш соёлжсон сонголт хийж гэртээ эргэж ирсэн” гэж онцолжээ хэмээн Оросын rusonline.org сайтад бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com