Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Чех улс Москва дахь дипломатуудынхаа хамгаалалтыг чангатгалаа

 Прага хотод байсан Зөвлөлт Холбоот Улсын маршал Иван Коневын хөшөөг буулгасны дараа оросууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах болсноос үүдэн Чех улс Москвад ажиллаж байгаа дипломат болон бусад ажилтнаа хамгаалахын тулд аюулгүй байдлын ажилтнуудаа Орос руу илгээлээ гэж Чехийн Гадаад хэргийн сайд Томаш Петржичек мэдэгдсэн байна. “Бид Орост байгаа дипломат төлөөлөгчийн газрынхаа ажилтнуудыг хамгаалахын тулд цогц арга хэмжээ авах ёстой гэж Гадаад хэргийн яам үзлээ. Ийм болохоор Москвад суугаа Чехийн Элчин сайдын яам руу аюулгүй байдлын албаны ажилтнуудыг илгээлээ” гэж Петржичек хэлээд бид оросын талаас хариу хүлээж байна. “Москвад болсон явдал, Санкт-Петербургт манай ерөнхий консулын газрын дэргэд болсон үйл явдлын талаар Оросын талаас бид ямар ч хариу, тайлбар аваагүй байна” гэжээ.


Оросын “Өөр Орос” хөдөлгөөний идэвхтнүүд өнгөрөгч дөрөвдүгээр сард Москва дахь Чехийн Элчин сайдын яам, Санкт-Петербург дэх Ерөнхий консулын газрын гадаа утаат шашек шатааж жагсаал хийсэн. Чехийн Гадаад хэргийн яам үүнд түгшиж байгаагаа илэрхийлж Оросын талд хандсан ч ямар нэг хариу аваагүй байна.
Чехийн нийслэлийн Прага-6 дүүргийн засаг дарга Ондржей Коларж санаачилга гарган тэнд байсан Зөвлөлтийн маршал Иван Коневын хөшөөг буулгасан. Оросын талаас энэ үйл явдлыг таашаахгүй байгаагаа удаа дараа илэрхийлэхэд Ондржей ОХУ-ыг Чехийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгасан. Үүний дараа Оросын нууц албаны хүн аюултай хор бүхий чемодантайгаар Прагад ирж түүнийг хордуулах гэж байна гэсэн яриа гарснаар Ондржейг хамгаалалтад авсан аж.
Прага дахь Маршал Коневын хөшөөг дөрөвдүгээр сарын 3-нд буулгасны дараа Оросын мөрдөн байцаах алба үүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин Чехийн Гадаад хэргийн яам болохоор манай иргэдийг өөр улс орон мөрдөн шалгах ёсгүй гэж мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com