Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ талибуудтай хэлэлцээ хийнэ

 Афганистаны сөргөлдөөнийг зохицуулах АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилазад өмнө нь Вашингтонтой байгуулсан яриа хэлээлцээрийг бүрэн хэрэгжүүлэх асуудлаар “Талибан” хөдөлгөөний төлөөлөөгчидтэй хэлэлцээр хийхээр Катарын нийслэл Дохаг зорилоо гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ. Энэ хэлэлцээрээс гадна Халилазад Нью-Дели орж Энэтхэгийн, Исламабадад Пакистаны эрх баригчидтай уулзан Афганы сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулахад энэ улсуудын гүйцэтгэх үүргийн талаар ярилцах юм байна. “Тэрээр очсон газар бүртээ афган хоорондын хэлэлцээрийн үйл явцыг түргэтгэх, хүчирхийллийг нэн яаралтай зогсооход дэмжлэг үзүүлэхийг улс орнуудын эрх баригчдад уриалах юм” гэж хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
АНУ-ын Засаг захиргаа “Талибан” хөдөлгөөнтэй удтал хэлэлцсэний эцэст тус бүс нутагт хүчирхийллийг зогсоож тус хөдөлгөөнийг Афганистаны хууль ёсны Засгийн газартай хэлэлцээр хийх асуудлаар хоёрдугаар сарын сүүлчээр эцэслэн тохиролцсон. Хэлэлцээрийн нэг чухал заалт бол босогчид болон Засгийн газар харилцан олзлогдогсодоо солилцох асуудал байсан. Энэ хүрээнд ч Кабул талибуудаас олзлогдон Пул-э-Чархи шоронд хоригдож байсан тус хөдөлгөөний 100 гишүүнийг тавдугаар сарын 2-нд сулласнаа мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com