Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Меркелийг Гитлертэй зүйрлэсэн Мальтын Элчин сайд огцорчээ

 Мальт улсаас Финландад суугаа Элчин сайд Майкл Заммит Табона Германы канцлер Ангела Меркелийг Адольф Гитлертэй зүйрлэснийхээ төлөө огцорлоо гэж “Times of Malta” мэдээлжээ. Тэрээр энэ сарын 8-нд Дэлхийн хоёрдугаар дайн Европт дууссаны ойн босгон дээр Германы Канцлер А.Меркелийг гуравдугаар рейхийн фюрертэй жишээд хэлчихсэн юм байна. “75 жилийн өмнө бид Гитлерийг зогсоосон. Одоо Ангела Меркелийг хэн зогсоох вэ. Тэр Европт хяналт тогтоох гэсэн Гитлерийн мөрөөдлийг биелүүлж байна” гэж Заммит Табона өөрийнхөө Facebook хуудсанд бичсэн гэнэ. Үүнийхээ төлөө Заммит Табона албан тушаалаасаа огцорсныг Мальтын Гадаад хэргийн сайд Эварист Бартоло батлан хэлсэн байна. Мөн энэ “таагүй” нийтлэлийн төлөө Германы ЭСЯ-нд уучлал хүссэн илгээлт явуулсан гээд Гадаад хэргийн сайд Заммит Табоны мэдэгдэл нь хоёр орны найрамдал, харилцан хүндэтгэлд нөлөөлөхгүй гэж онцлон тэмдэглэжээ.
Харин Мальтын сөрөг хүчний удирдагч Адриан Делия болохоор Заммит Табоны нийтлэл нь Элчин сайдын хэмжээнд хүрэх асуудал биш гэсэн байна. Тэрээр Ангела Меркель Мальт улсыг төрөл бүрийн асуудлаар, ялангуяа ардчиллын төлөөх тэмцэлд дэмжиж ирсэн гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com