Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Венесуэль улс Колумбын зэвсэг ачсан хөнгөн хөлөг илрүүллээ гэв

Өөрийнхөө эрэг орчмоос зэвсэг ачсан Колумбын тэнгисийн цэргийн хоёр ч хөнгөн хөлөг илрүүллээ гэж Венесуэлийн Үндэсний гварди мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжууллаа. “Боливар мужийн эрэг орчмоос багийн ямар ч хүнгүй орхисон, Колумбын тэнгисийн цэргийн тэмдэг, пулемёттой Boston Wheeler загварын гурван хөлөг оллоо” гэж Венесуэлийн Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсан байна. Хөлгийг тавдугаар сарын 9-ний өглөө цэргийнхэн эргүүл хийх үеэрээ илрүүлсэн гэж мэдээлэлд дурджээ.
Колумбын цэргийнхэн Венесуэль рүү довтлох гэсэн оролдлого таьдугаар сарын 3-нд тодорхой болсон. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хэлснээр энэ халдлагыг АНУ, Колумб ивээн тэтгэсэн гэнэ. Тэр бас Колумбын террористууд өөрийнх нь амь насанд халдах гэж байсан гээд саатуулсан хүмүүсийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн хамгаалалтын ажилтан, америкийн хоёр иргэн байсан гэжээ.
АНУ-ын армийн тусгай үүргийн дайчин байсан, цэргийн Silvercorp онцгой комиссын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Жордан Гудро бас Н.Мадурогийн амь насанд халдах ажиллагааг тавдугаар сарын 3-нд эхэлсэн гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Америкийн цэргийн онцгой комисс Венесуэлийн сөрөг хүчинтэй хэлэлцээр хийсэн гэж “Washington Post” ойрын эх сурвалжаас мэдээлэл авлаа гэж бичиж байсан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com