Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дэлхий даяар үнэтэй сууц хямдарч байна

Энэ оны нэгдүгээр улиралд дэлхийн том хотуудад тансаг орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ өнгөрөгч 2019 оны мөн үетэй харьцуулахад хямдарлаа гэж зөвлөгөөний Knight Frank компанийн явуулсан судалгааны эх сурвалжаас аван Bloomberg агентлаг мэдээлсэн байна.
Шинжээчдийн мэдээлснээр Лондон, Бээжин, Куала-Лумпур хотуудад үнэтэй тансаг орон сууцны үнэ 1-2, Ванкувер, Дублин, Санкт-Петербург хотод 2-3, Нью-Йорк, Бангкок, Найроби хотуудад 3-5 хувь хямдарсан гэнэ. Судалгаанд хамрагдсан Азийн таван том хотод тансаг үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт хамгийн доод түвшинд хүрсэн байна. Энэ нь шинэ төрлийн коронавирусийн халдвар чухам энэ бүс нутгаас эхлэн тархсантай шууд холбоотой. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл энэ улиралд Их Британи, АНУ-д нэг их хэлбэлзэж, сөрөг үзэгдэл ажиглагдаагүй, хоёрдугаар улирлаас л нөлөөлж эхлэх байх гэж Knight Frank тэмдэглэсэн байна. Гэхдээ хэдийгээр коронавирусийн халдвар тархаж байгаа ч гэсэн Токио, Мадрид, Стокгольм, Сидней зэрэг том хотод тансаг сууцны үнэ өссөн дүн гарчээ. Харин олон улсын агаарын тээврийн харилцаа зогссоноос болоод тансаг харш сууцны худалдаа, борлуулалт буурч байгаагаас үзэхэд ийм үл хөдлөх хөрөнгийн үнэ цаашид илүү боломжийн болох найдлага байна гэж судлаачид тэмдэглэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com