Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Д.Трамп сэтгүүлчдэд уурлаж хэвлэлийн бага хурлаа орхив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд уурлан ээлжит хэвлэлийн бага хурлаа орхилоо гэж РИА Новости агентлаг мэдээлжээ. Хэвлэл мэдээллийнхэнд зориулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн тэргүүн АНУ бусад орныг бодвол коронавирусийн оношлуур илүү ихийг хийсэн гэж мэдээлжээ. Харин сэтгүүлчдийн нэг нь Д.Трампаас улс оронд хүмүүс энэ өвчнөөр нас барсаар байхад та яагаад дандаа оношлуурын тооны тухай ярьдаг юм гэж асуусан байна. Цагаан ордны тэргүүн хариуд нь та энэ асуултаа надад биш, харин Хятадаас асуу гээд сэтгүүлчийг “муухай” асуулт асуулаа гэжээ.
Тэгээд сэтгүүлчийн дараагийн асуултуудад Д.Трамп хариулахаас татгалзаж хэвлэлийн хурлаа орхин гарчээ. Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид түүнээс асуулт асуух гэсэн ч тэр хариулсангүй.
Д.Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард бас коронавирустэй хэрхэн тэмцэж байгаа тухай өдөр тутмын хэвлэлийн бага хурал, мэдээлэл нь зүгээр л цаг үрсэн ажил хэмээн, үүндээ сэтгүүлчдийг буруутгаж байсан. Түүнийхээр сэтгүүлчид энэ үеэр өдөөн хатгасан асуулт асуудаг, дараа нь үнэн бодит баримтыг мэдээлдэггүй гэнэ. “Тэдний нэр хүнд өсөөд л байдаг, харин америкчууд худал мэдээллээс өөрийг хүлээн авдаггүй. Цаг хугацаа, хүч барсан ажил” гэж Д.Трамп бичсэн байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр АНУ-д коронавирусийн халдвараар 1.344.512 хүн өвчилж 80 мянга гаруй хүн нас бараад байгаа. Харин 216.169 хүн халдвар авсан ч эдгэрчээ.

ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com