Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Коронавирусийн дараа дэлхийд дахиад шинэ халдвар нүүрлэх нь

Коронавирусийн халдварын тархалтаас болоод тогтоосон хөл хорио, хязгаарлалт нь дахиад шинэ төрлийн халдварын тархалтад хүргэж магадгүй гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж эхэллээ. CNBC хэвлэлд бичсэнээр эрдэмтэд судалгаа хийсний үндсэн дээр өнөөгийн энэ хязгаарлалт, хөл хорио нь сүрьеэгээр өвчлөх, нас барах явдлыг нэмэгдүүлнэ гэсэн таамаг гаргасан байна. Энэ нь дэлхий дахин халдварын эсрэг тэмцэх шинэ кампани өрнүүлэхэд хүргэнэ гэжээ. Судлаачдынхаар сүүлийн таван жилд манай гаргийн 6.3 сая хүн өвчилж 1.4 сая хүн энэ өвнөөс нас барсан гэж байна.
Ер нь сүрьеэг оношлох ажил тааруу байгаагаас 2020-2025 онд хүмүүс энэ өвчнөөр өвчилсөөр л байх болно гэж эрдэмтэд анхааруулжээ. “Энэ тун таагүй сонсогдож байж мэднэ, гэхдээ бий болох нөхцөл байдлыг ингэж тодорхой хэлснээр энэ эрсдэлээс гарах арга хайх, зайлсхийх боломж олгоно” гэж Stop TB Partnership-ийн гүйцэтгэх захирал Лучика Дитиу онцолсон байна.
Өнөөдөр ганцхан коронавирусийн тухай ярьж, түүнийг эмчлэх тухай биш бүхий л өвчнийг эмчлэх тухай ярих хэрэгтэй байна. Маш олон хүн өөр бусад өвчнөөр өөд болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүрьеэг “хамгийн их үхэлд хүргэдэг халдварт өвчин” гэж нэрлээд жил бүр уг өвчнөөр 10 сая хүн халдварлаж, 1.5 сая хүн энэ өвчний улмаас нас барж байна гэж мэдээлдэг. Гэхдээ сүрьеэ нь антибиотикоор эмчлэгддэг өвчин. Тэгэхээр хамгийн гол нь өвчнийг тухай бүр илрүүлэн оношилж чадвал эмгэнэлтэй үр дагавраас зайлсхийж болно гэж мэргэжилтэн хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com