Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Орост ажилгүйчүүдийн тоо дөрөвдүгээр сард хоёр дахин нэмэгдэх нь

Коронавирус COVID-19-ийн халдварын тархалттай холбоотойгоор ОХУ-ын хийсэн эрүүл ахуй тусгаарлалтын дэглэм, ажлын бус өдрүүдийг цуцлах асуудлаар хийсэн зөвлөгөөн дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хамгийн тулгамдсан асуудал нь ажилгүйдлийн түвшин гэж онцолсон байна. Орос дахь ажилгүйчүүдийн тоо дөрөвдүгээр сард өмнөх гуравдугаар сарын сүүлчтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж 1.4 саяд хүрчээ. Ажилгүйдлийн өнөөгийн энэ байдлыг Владимир Путин жирийн биш хэрэг гээд, иргэдийг дэмжих нэмэлт арга хэмжээ шаардаж байна гэснийг РИА Новости агентлаг эш татсан байна. “Нөхцөл байдал ийм байгаа нь хөдөлмөрийн зах зээлийг тогтворжуулах, ажлаа алдсан хүмүүсийг дэмжих талаар цогц арга хэмжээ авахыг шаардаж байна. Энэ талаарх шийдвэрийн төсөл бэлтгэж тавдугаар сард багтаан тусгайлан хэлэлцэхийг Засгийн газраас хүсье. Бидний гол зорилт бол цаашид ажилгүйдэл өсөх эрсдэлийг эрчимтэй бууруулах явдал” гэж В.Путин мэдэгджээ.
Үүнтэй холбоотойгоор ажилгүйдэл цаашид эрчимтэй өсөхөөс сэргийлэх, ажилгүй болж байгаа иргэдэд туслахын тулд зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар “Говорит Москва” радио мэдээллээ. Зургадугаар сарын 1-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих энэ хөтөлбөрийн зээлийн хүү хоёр хувь юм байна. Ерөнхийлөгчийн хэлснээр тухайн аж ахуйн нэгж ажлын байраа 90 хувийн түвшинд хадгалж чадвал бүх зээлийг нь улс төлөх юм байна. Ажлын байраа 85 хувь хадгалсан аж ахуй нэгжийн зээлийн 50 хувийг улс төлнө.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com