Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
2100 он гэхэд дэлхийн далайн түвшин нэг метрээр нэмэгдэнэ

 Дэлхийн улс орнуудын Засгийн газар хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахгүй юм бол ирэх 300 жилд далайн усын түвшин гурван метрээр нэмэгдэнэ гэж цаг уур судлаачид үзэж байна. Улс орнууд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаар ямар нэг гэрээ хэлэлцээр хийж эхлэхгүй бол 2100 он гэхэд далайн усны түвшин нэг метрээр, 2300 он гэхэд таван метрээр нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа цаг уурчид шинжлэх ухааны Climate and Atmospheric Science сэтгүүлд нийтэлжээ.
Өгүүлэл зохиогчид агаар мандалд ялгарах хүлэмжийн хийг хязгаарлах нь дэлхийн далайн усны түвшин нэмэгдэх явцыг өнөөгийнхөөс бууруулахад чухал ач холбогдолтой гэж тэмдэглэсэн байна. Хүн төрөлхтөн агаарын температурын өсөлтийг целсийн 1.5 градуст барьж чадахгүй л бол манай дэлхийн нүүр царай тун удахгүй эрс өөрчлөгдөнө гэж манай гаргийн тэргүүлэх эрдэмтэд үзэж байна. Үүнийгээ баримт нотолгоо болгож тэд хиймэл дагуул, цаг уурын станцуудын мэдээлэл, компьютерийн тооцоолол, загварчлалыг хавсаргажээ.
Гренланд, Арктик, Антарктидын олон мөсөн уул, гол хайлж байгаагаас далайн усны түвшин эрчимтэй нэмэгдэж, энэ нь эко систем болон хүмүүсийн амьдрал маш хүчтэй сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр хүний буруутай үйл ажиллагаанас болоод агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах юм бол энэ үйл явцыг удаашруулж болно гэнэ.
Майнутын их сургуулийн доцент Ниам Кэхилл, бусад эрдэмтэд дэлхийн далайн усны түвшин хэрхэн нэмэгдэж байгаа талаар өөрсдийнхөө загварыг гаргахгүйгээр, харин энэ чиглэлээр ажилладаг дэлхийн тэргүүлэх 100 судлаачаас асуулга явуулж нэгтгэсэн байна. Эрдэмтдийн санал, цуглуулсан баримт өмнө нь НҮБ-ын гаргаж байсан албан ёсны таамаглалаас огт өөр гарчээ. Өөрөөр хэлбэл НҮБ далайн усны түвшинг 30-50 см дээшилнэ гэж байсан бол цаг уурчид үүнийг нэг метр, түүнээс ч илүү гэж хэлсэн байна.
Гренландын мөс хайлж байгаа үйл явцыг ойлгохгүйгээр өнөөдөр яг таг тодорхой таамаглал гаргах боломжгүй гэж судлаачид тэмдэглэжээ. Улс орнууд Парисын хэлэлцээрийг ядаж хэсэгчлэн биелүүлж температурын өсөлтийг 2°С градусаас хэтрүүлэхгүй байж чадвал дэлхийн далайн усны түвшин ирэх зууны эхэн гэхэд 50 см, харин 2300 онд 05-2 метрээр нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байгаагаа энэ өгүүлэлд тэмдэглэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com