Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Оросыг гол аюул гэж Польш улс үзэж байна

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда улс орныхоо Үндэсний аюулгүй байдлын шинэ баримтлалаа өөрийн албан ёсны сайтдаа нийтэлсэн байна. Энд “Манай хамгийн ноцтой аюул бол цэргийн хүчиндээ асар их хөрөнгө зарж байгаа Оросын холбооны улсын Засгийн газрын шинэ эзэнт гүрний бодлого болж байна” гэж өгүүлжээ. Тус улс Үндэсний аюулгүй байдлын өмнөх баримтлалаа 2014 онд гаргаж байсан. “Гүржийн эсрэг түрэмгийлэл, Крымыг хууль бусаар өөртөө нэгтгэсэн, Украины дорнод нутаг дахь үйл ажиллагаа нь олон улсын эрх зүйн үндсэн зарчмыг зөрчиж, Европын аюулгүй байдлын үндсийг сүйрүүлж байна. Энэ бүхэн Оросын холбооны улс өөрийн хүч, нөлөөллийн хүрээгээ тэлэхийн тулд олон улсын эрх зүйн үндсэн зарчим, дэлхийн дэг журмыг зөрчиж, энэ бодлогоо ч үргэлжлүүлсээр байна” гэж уг баримт бичигт дурджээ.
“Үндэсний аюулгүй байдлын энэ шинэ стратеги нь юуны түрүүнд Польшид болон дэлхий дахинд сүүлийн таван жилд гарсан өөрчлөлтийг тусгасан. 2014 онд Польшид НАТО, АНУ-ын цэрэг байрлаж байгаагүй. Энэ бол огт өөр ажиллагаа. Өнгөрсөн таван жилд Польшийн армийн бие бүрэлдэхүүн 30 мянган цэргээр нэмэгдэж, манай батлан хамгаалахад зарцуулж байгаа санхүүжилт бараг 40 хувиар өссөн” гэж Анжей Дуда мэдэгдсэн байна.
Өнгөрөгч 2019 оны сүүлчээр Орос, Польшийн хооронд дипломат дуулиан гарч байсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин фашист Германы удирдагч Адольф Гитлерийн үед Берлинд ажиллаж байсан Польшийн Элчин сайдыг “бэлтрэг”, “үндсэрхэг гахай” гээд нэрлэчихсэн. Польшийн парламент Сейм хариуд нь Дэлхийн хоёрдугаар дайн эхлүүлсэн хариуцлагыг Зөвлөлт холбоот улс, Герман хоёр хүлээх ёстой гэж тогтоол гаргасан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com