Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
АНУ-ын ардчилагчид эдийн засгаа дэмжих гурван тэрбумын санал гаргалаа

Эдийн засаг, бизнесийг дэмжихэд одоо гурван тэрбум ам.доллар гаргах шаардлагатай байна гэж АНУ-ын Ардчилсан нам санал болгосныг АНУ-ын Конгрессын спикер Ненси Пелоси энэ сарын 12-нд мэдэгдсэнийг Politico хэвлэл мэдээлжээ. Хэвлэлийн мэдээлснээр коронавирусийн халдварын тархалт, хөл хорио, тусгаарлалтаас болоод унаж байгаа эдийн засгийг дэмжих ээлжит арга хэмжээ болгож гаргах энэ хөрөнгийн талаар АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим энэ сарын 15-ны өдөр санал хураах юм байна.
Конгресс дэх Ардчилсан намын гишүүд эдийн засгийг дэмжихэд зориулж дөрвөн тэрбумын санал боловсруулсан байна. Энэ арга хэмжээний хүрээнд муж, орон нутгийн засгийн газарт туслах мөнгөн тусламж, түрээс болон, ипотекийн зээлийн хөнгөлөлт, хүнд нөхцөлд ажиллагсадын нэмэлт хөлс зэргийг тооцсон гэнэ. Энэ хуулийн төсөлд бүхий л санаачилга бүрэн багтаагүй, хамгийн чухал гэсэн томоохон тусламжийн хэлбэрүүдийг оруулсан гэж Конгрессын спикер онцлон тэмдэглэсэн байна. “Харьцангуй томоохон асуудлыг л энэ багцад багтаасан, бүх нарийн ширийнийг нэг хуульд багтаах боломж байсангүй” гэж Ненси Делоси тэмдэглэжээ. Харин Бүгд найрамдах намын төлөөлөгчид, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засагт дэмжлэг үзүүлэх өмнөх багцыг гаргаад ердөө хоёр долоо хоног өнгөрч байна, тэгэхээр үүний үр дүнг харах арай болоогүй байхад ардчилагчид ийм санал гаргах ямар шалтгаан байгааг олж харахгүй байна гэж хариулж байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
15 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com