Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Австрали, БНХАУ-ын худалдааны харилцаа муудаж эхэллээ

 БНХАУ-тай хийж байгаа худалдааны тэнцэл алдагдалтай байгаад Австралийн Үндэсний фермерийн холбооны төлөөлөгчид бухимдаж байгаагаа мэдэгдсэнийг “Коммерсантъ” хэвлэл тавдугаар сарын 13-нд дамжууллаа. Мэдэгдэлд Австралийн фермерүүдийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гуравны хоёр нь экспортод гарч байгаа бол Хятадын бүтээгдэхүүн 28 хувь л болж байна гэжээ. Австралиас Хятад руу нийлүүлж байгаа үндсэн бүтээгдэхүүн нь үхрийн мах, үр тариа байна. Үүнээс гадна хөвөн даавуу, ноос, сүү болон жимс, хүнсний ногоо, далайн бүтээгдэхүүн орж байна гэж Үндэсний фермерийн холбооны тэргүүн Фиона Симсон мэдэгдсэн байна.
Саяхан Хятадын гаалийнхан Австралийн үхрийн мах, арвайг эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна хэмээн саатуулсан. Үүнээс гадна Хятадын Засгийн газар Австралийн арвайд 80 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн нь Австралийн фермерүүдийн бухимдлыг төрүүлсэн байна.
Коронавирусийн халдварын цар тахал БНХАУ-аас эхлэлтэй, үүнийг мөрдөн шалгах ёстой гэсэн АНУ-ын санаачилгыг Австралийн Засгийн газар идэвхтэй дэмжсэний дараа хоёр орны худалдааны харилцаан дахь энэ зөрчил эхэлсэн. Хятадын Засгийн газар коронавирусийн тархалттай холбоотойгоор ингэж мөрдөн шалгах гэсэн оролдлого нь барууны зүгээс үзүүлж байгаа дарамт шахалт гэж үзэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com