Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хятадын пуужингийн угсраа АНУ-ын дээр унаж магадгүй

Хятадын хөөргөсөн Long March 5B пуужин зөөгчийн эхний угсраа саяхан Кот д’Ивуарын дээр унасан ч азаар хэн ч өртөж бэртэж гэмтээгүй байна. Одоо түүний нисч байгаа замыг тодорхойлж үзэхэд үлдэх хэсэг нь Америкийн Нью-Йорк юм уу, Лос-Анжелес дээр унаж ихээхэн хохирол учруулж магадгүй байна гэж эрдэмтэд тооцож гаргасныг NBC хэвлэл нийтэлжээ. “Энэ хэсэг дэлхийг сүүлийн удаа тойрохдоо яг Лос-Анжелес, Нью-Йоркийн дээгүүр ниснэ” гэж Смитсоновын одон орон физикийн төвийн мэргэжилтэн Жонатан Макдауэлл мэдэгдсэн байна.
Түүнийхээр бол пуужингийн эхний угсраа товлосон хугацаанаасаа 15-20 минутын өмнө салсан бол АНУ-ын хотууд дээр 160 км-ийн хурдтай унах байсан. “Энэ бол Нью-Йоркийг арай л газрын хөрснөөс арчихгүй, гэхдээ олон барилгыг сүйтгэнэ” гэж эрдэмтэн хэлжээ.
Мэргэжилтэн бас пуужингийн 20 тонн жинтэй хэсэг “тойрог замын нам өндөрт” байсан нь 30 жилийн хугацаанд агаар мандалд тохиож байгаагүй явдал гэж тэмдэглэсэн байна. Хятад пуужин зөөгч хүнд “Чанчжэн-5 B” (CZ-5B)-өө энэ тавдугаар сарын 5-нд Өмнөд хятадын тэнгис дэх Хайнань арал дээрх Вэньчан сансрын буудлаас хөөргөсөн. Шинэ үеийн жолоодлогот сансрын хөлгийн нэг жишээ болсон энэ хөлгийн гарааны жин 879 тонн юм.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com