Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Коронавирусээс болоод АНУ хориг тавьсныг Хятад эсэргүүцэж байна

 Коронавирус COVID-19-ийг тархаасан хэмээн буруутгаж Хятадын эсрэг хориг тавих хуулийн төсөл АНУ-ын Сенатад өргөн барьсныг Хятадын Засгийн газар шийдвэртэй эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь тавдугаар сарын 13-ны лхагва гарагт мэдэгдсэн байна. “АНУ-ын зарим сенатчийн өргөн барьсан энэ хуулийн төсөл нь коронавирусийн халдварын тархалттай тэмцэх ажил урагшгүй байгаад Хятадыг буруутган хариуцлага тооцох гэж мөрдөн шалгах ажил эхлүүлэх гэсэн оролдлогын илрэл, Энэ бол боломжгүй. Бид үүнийг шийдвэртэй эсэргүүцэж байна” гэж түүний хэлснийг РИА Новости агентлаг эш татжээ.
АНУ-ын сенатч бүгд найрамдах намын төлөөлөл Линдси Гэрм Америкийн тэргүүн Дональд Трампын ярьж байснаар Конгресст коронавирусийн халдварын үүслийн талаар Хятадтай хамтран ажиллахаас татгалзах, хориг тавих хуулийн төсөл өргөн барьсан нь тавдугаар сарын 13-нд тодорхой болсон юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео бас шинэ төрлийн коронавирус нь Хятадын Ухань хотын лабораториос алдагдсан “ноцтой баримт баталгаа” байгаа гэж тавдугаар сарын 3-нд мэдэгдэж байсан.
Гэтэл коронавирус COVID-19-ийг үүсгэгч SARS-CoV-2 нь лабораторийн нөхцөлд үүссэн гэдгийг Америкийн эрдэмтэд няцаасан. Тэднийхээр энэ вирус амьтнаас гаралтай гэж үзэж байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч бас коронавирусийг байгалийн гаралтай гэж мэдэгдсэн. Коронавирусийн халдварын тархалтын төлөө БНХАУ-д хариуцлага тооцох хэд хэдэн хувилбар байна гэж Дональд Трамп дөрөвдүгээр сарын 28-нд мэдэгдсэн. АНУ үүний төлөө Хятадаас хэдэн арван тэрбум долларын нөхөн төлбөр шаардаж магадгүйг үгүйсгээгүй юм. Хамгийн сүүлд Цагаан ордны Худалдааны үндэсний зөвлөлийн тэргүүн Питер Наварро Хятадын удирдлага өөрийн иргэдийнхээ гадаадад аялахыг хориглолгүйгээр коронавирусийг дэлхий даяар тархааж дэлхийн дахинд асар их хохирол учруулсан гэж мэдэгдээд “Хятад үүнийхээ төлөө төлбөр төлөх ёстой” гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com