Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Дээрхийн гэгээн цар тахлын айдас намжаах арга айлдлаа

Төвдийн буддистуудын тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай лам өнгөрсөн ням гарагт сүсэгтэн олондоо онлайнаар сургаал айлдаж дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүн бүрт бий болоод байгаа айдас түгшүүрээ хэрхэн дарж тайван байхыг номлолоо. Дээрхийн гэгээний ийн сургаал айлдахыг түүний Орост болон, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Монгол дахь төлөөлөгч, Халимагийн хамба лам Тэло Тулку Ринбоче албан ёсоор мэдэгджээ. Далай лам энэ үер II-III зууны үеийн их сэтгэгч Нагаржунайн “Үнэт өв” гэдэг сургаалыг айлдсан байна.
“Бид ийм тодорхойгүй зүйлтэй нүүр тулан тулгарч, хүн бүр айдас, түгшүүрт автаж байгаа энэ хүнд үед Дээрхийн гэгээн Далай лам ийм сургаал айлдахаар зөвшөөрсөн нь тун таатай хэрэг. Энэ цар тахал дэгдсэнтэй холбогдуулан та бидний мэдэх өчнөөн олон санал зөвлөмж, таамаг гарч байгаа ч бид чухам алинд нь итгэх, алийг нь дагахаа мэдэхгүй л байна” гэж Далай ламын төлөөлөгч Тэло Тулку Ринбоче хэлжээ.
Дээрхийн гэгээн сургаалынхаа үеэр өмнө нь ч сургаж байсныхаа адил шинэ коронавирусийн энэ дэгдэлт, цар тахлын үед шашны уламжлалт аргуудыг өргөнөөр ашиглахыг айлдсан байна. Тэрээр энэ цар тахлыг хүмүүс бясалгал, энэрэл, өгөөмөр сэтгэл, талархлаар даван туулна гэжээ. Дээрхийн гэгээн энэ сургаалынхаа үеэр мөн зэвсэглэлээр хөөцөлдөх, цөмийн зэвсгийн талаар дурдаад авсан байна. Энд Далай лам зүгээр сууж байгаад, огт ажиллахгүйгээр цөмийн зэвсгийг устгачихгүй гэжээ. Тэрбээр “Хүмүүсийг алж устгах зэвсгээс, ялангуяа цөмийн зэвсгээс ангижрах нь өөрөө өөрсөдтэйгөө, дотоод итгэл үнэмшлээ дайчлахгүйгээр хийчих амар ажил биш” гэж мэдэгдсэн байна. “Материал баялаг, хөгжил дэвшилд тулгуурлан бид өнөөдөр хүмүүс бие биенээ хөнөөж байгаа зэвсгийг бүтээсэн. Одоо зэвсэг бол чухал зүйл хэмээн бодож түүнийг үйлдвэрлэх сонирхолд автаад байна” гэж Далай лам хэлжээ. Гэхдээ ямар ч нөхцөлд зэвсэг нь хүн төрөлхтний асуудлыг шийдэж чадахгүй, тэгээд ч хүний амь үрэгдсээр байхад хэн нэг нь ялна гэж байхгүй гэсэн байна. “Бид дэлхий дахинаа зэвсэглэлийг устгах, гадна байгаа зэвсгээ устгахыг хүсч л байгаа бол эхлээд дотоод сэтгэл дэх зэвсэглэлээ устгах шаардлагатай. Үүний тулд зүрх сэтгэлдээ хайр, дотоод гэгээрэл бий болгож хөгжүүлэх хэрэгтэй” гэж Дээрхийн гэгээн Далай лам айлдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com