Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
В.Путин: Дэлхийн аль ч улсад байхгүй зэвсэг манайд бий

 Оросын суурь шинжлэх ухааны хөгжил нь дэлхийн аль ч улсад байхгүй зэвсэг бүтээх боломж бий болгосон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Москва.Кремль.Путин” хөтөлбөрөөр ярих үеэр мэдэгджээ. “Өнөөдөр дэлхийн аль ч улсад байхгүй өндөр технологийн, шинэ төрлийн орчин үеийн ийм зэвсэг бүтээсэн нь үнэн зүйл. Суурь шинжлэх ухаан, шинжлэх уханы сургууль, инженерийн боловсон хүчин байгаагүй бол яаж бид үүнийг бүтээж чадах билээ” гэж В.Путин хэлээд энэ бол боломжгүй зүйл байсан, гэхдээ бид хийж чадсан гэж тодотгожээ.
Ерөнхийлөгчийн энэ үгийн хариу болгож “Арсенал отечества” сэтгүүлийн захирал Алексей Леонков бас эх орны батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шинжлэх ухааны хөгжил шууд нөлөөлж байгаа гэсэн байна. “Энэ бол үнэхээр тийм. Манай бүхий л ололт Зөвлөлтийн боловсролын системээс эхлэлтэй. Энэ нь сургуулиудаас шинжлэх ухаан техникийн дэвшлийг, ялангуяа цэргийн салбарын дэвшлийг ашиглаж чадах мэдлэг боловсрол эзэмшиж чадах тийм авьяаслаг инженерүүд, зохион бүтээгчдийг төгсгөн гарах боломж бий болгосон” гэж тэр онцолсон байна.
Владимир Путин өөр хаана ч байхгүй зэвсэглэлийн шинэ төрлүүд байгааг мэдэгджээ. В.Путин энэ оны хоёрдугаар сард Оросын зэвсэгт хүчин өөрийнх нь 2018 онд хэлж байсан лазерын болон хэт өндөр хурдны зэвсгийг хүлээн авсан гэж мэдэгдэж байсан. Ерөнхийлөгчийн хэлснээр эдгээр нь “бараг ирээдүйн зэвсэг” гэнэ. “Бид цааш нь улам ахина, манай арми, флот бүр орчин үеийн зэвсэг хүлээн авна” гэж В.Путин онцолжээ. Зарим зэвсэг нь хэдийнээ байлдааны жижүүрлэлтэд орсон гэж тэр хэлсэн байна. “Энэ бүх ирээдүйн гэж болох зэвсгүүдийн зарим нь туршилтын, зарим нь байлдааны жижүүрлэлтэд байнгын бэлэн байдалд орсон” гэж тэрээр хэлжээ.
Оросын арми дахь орчин үеийн зэвсгийн эзлэх хувь 70 хувьд хүрсэн, цаашид ч бид энэ түвшинг ахиулна гэж Владимир Путин өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сард хэлж байсан. “Амьдрал дээр энэ юу хэлж байна вэ. Манай дэлхий дээр технологийн дэвшил, өөрчлөлт маш эрчимтэй явж байгаа болохоор манай зэвсэгт хүчин шинжлэх ухаан, техникийн сүүлийн дэвшлийг эзэмшсэн байх ёстой” гэж В.Путин Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хэлж байсан. Тэр үед ийм зэвсгийн эзлэх хувь 68 хувь байсан ч В.Путин зэвсэгт хүчин дэх зарим төрлийн зэвсэг нь гадаадын ижил төрлийн зэвсгүүдээс “нэг жилийн өмнө” яваа гэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com