Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Европын эдийн засаг урьд байгаагүйгээр унаж байна

Европын тэргүүлэгч орон болох Германы эдийн засаг 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэс ч илүүтэйгээр дээд хэмжээгээр унаж байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд 2019 оны сүүлийн гурван сартай харьцуулахад 2.2 хувь буурсан гэж СNBC хэвлэл мэдээллээ. Энэ оны гуравдугаар сараас тус улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж хөл хорио тогтоосноос эдийн засаг ийнхүү хумигдахад хүрсэн байна. Энэ гурван сард эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар буурчээ. Нөхцөл байдал цаашид улам муудахаар байгааг Статистикийн газар хэлж байна. Германы Статистикийн газрын мэдээгээр хоёрдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний уналт 10 хувьд хүрч магадгүй гэнэ. Ийм болохоор Германы эрх баригчид дөрөвдүгээр сарын сүүлчээс хөл хорио хязгаарлалтыг зөөлрүүлж эхэлсэн ч эдийн засгийн олон салбар хаалттай хэвээр байна. Германы хувьд ийм уналттай байгаа ч дотоодын нийт бүтээгдэхүүн нь 5.8, 4.7 хувь унаад байгаа Франц, Италийг бодвол арай дээр байна.
Гэхдээ Герман энэ онд төсөвт орж ирэх 100 тэрбум еврогийн татварыг хараахан тооцоогүй байгаа. Энэ мөнгөний 44 тэрбум нь холбооны, 35 тэрбум нь бүс нутгийн, 15.6 тэрбум нь орон нутгийн төсөвт орох ёстой гэж ХБНГУ-ын Сангийн яам төсөөлж байгааг Deutsche Welle хэвлэл мэдээлсэн байна. Коронавирусийн цар тахлын улмаас эдийн засгийн идэвхжил ингэж саарч байгаа нь Гитлерийн үе болон Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойших хамгийн муу үзүүлэлт гэж тус улсын Эдийн засгийн яамны эх сурвалж мэдэгдсэн байна. Евро бүсийн хувьд 2020 оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 3.8 хувь буураад байгаа. Энэ жил дотоодын нийт бүтээгдэхүүн Италид 9.1, Испанид 8.0 хувь буурах бол Францад 7.2, Германд 7.0 хувь унана гэж Олон улсын валютын сан урьдчилан тооцоолоод байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com