Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дайны үеийн тэсрээгүй хэдэн арван бөмбөг илрүүлжээ

 БНАСАУ-ын нийслэл Пеньянд эмнэлгийн барилга барихаар суурь ухаж байх үеэр Солонгосын дайны үеэс үлдэж хоцорсон тэсэрч дэлбэрээгүй хэдэн арван бөмбөг олж илрүүллээ хэмээн БНАСАУ-д суугаа Оросын Элчин сайдын яам өөрийн Facebook хуудсаараа дамжуулан мэдээлжээ. “Сайхан Пеньянд олон ортой эмнэлэг барихаар суурь ухаж байх үеэр Эх орны чөлөөлөх дайны үеэр дайснуудын хаясан дэлбэрээгүй хэдэн арван бөмбөг олж илрүүлсэн нь хүмүүсийг айдаст автууллаа” гэж Элчин сайдын яамны мэдээлэлд дурдсан байна. Нийтдээ дэлбэрээгүй тэсрэх бодис 50-ийг олсны дотор 50 кг, 250 кг-ын бөмбөг ч байсан гэнэ. Мэргэжилтнүүд бөмбөгийг аюулгүй болгож зөөвөрлөсөн байна. “Нийслэл хотын яг төвд тэсэрч дэлбэрээгүй ийм зүйл байгаа нь бидний амьдарч байгаа, империализмтэй сөргөлдөж байсан энэ газар дайснуудын манай ард түмний эсрэг үйлдэж байсан гэмт хэргийн талаар ямар үнэлэлт дүгнэлт өгч байгааг харуулж байна” гэж дипломатууд мэдээлэлдээ өгүүлсэн байна.
Умард болон Өмнөд Солонгосын хоорондох дайн 1950 оны зургадугаар сарын 25-наас 1953 оны долдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилсэн. Пеньяны талд Зөвлөлт холбоот улс, Хятад, Сөүлийн талд АНУ болон Европын орнууд байлдсан юм. Дайны хугацаанд байлдаж байсан хоёр талаас нийтдээ 400 орчим мянган хүний амь хохирч хэдэн арван мянган хүн сураггүй алга болсон байдаг.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com