Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Орос улс Н.Мадуротой 209 сая ам.долларын батлан хамгаалах гэрээ байгуулсан

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Оростой батлан хамгаалах салбарт 209 сая ам.долларын гэрээ хийсэн байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх Жон Болтон ням гарагт шүүмжилсэн байна. “Венесуэльчүүд жинхэнэ ардчилсан удирдлага хүсч байгаагаас биш хэлмэгдүүлэл хүсээгүй” гэж Ж.Болтон хэлсэн байна. Гэрээнд чухам юу юу гэж заасан юу авч өгөх гэж байгаа талаар Ж.Болтон тодорхой дурдаагүй байна. Ж.Болтоны энэ мэдэгдлийн талаар Москва ямар нэг тайлбар өгөөгүй өнгөрчээ.
Орос улс Венесуэльд зэвсэг нийлүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна гэж ОХУ-ын төрийн өмчийн “Ростех” корпорацын тэргүүн Сергей Чемезов зургадугаар сарын эхээр мэдэгдэж байсан юм. Тэр бас цаашид ч зэвсэг нийлүүлэх шинэ гэрээ хийнэ гэж онцолсон.


Венесуэль нь Латин Америкийн бүсэд оросын зэвсэг, цэргийн техник худалдан авдаг томоохон импортлогч улс. Орос ч цэргийн техник зээлээр нийлүүлдэг. Орос-Венесуэлийн хоорондох зэвсэг, цэргийн техникийн гэрээ 11 тэрбум ам.долароор хэмжигдэж байгаа юм. Венесуэль Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах хөдөлгөөнт хэрэгсэл, дунд тусгалын зенит пуужингийн “Бук-М2” цогцолбор, алсын зайны “Антей-2500” авсан юм. Үүний зэрэгцээ оросууд Латин Америкийн түншдээ шинэчилсэн АК-103 загварын 100 мянган “Калашников” автомат, Су-30МК2 сөнөөгч онгоц, Ми-35М нисдэг тэрэг, Т-72 танк, хуягт тээвэрлэгч БМП-3, БТР-80 нийлүүлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com