Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
NASA сар эзэмших тухай дүрмээ танилцууллаа

 Америкийн сансар судлалын NASA агентлаг сарыг эзэмших болон, түүн дээр ашигт малтмал олборлох олон улсын дүрмийн төсөл гаргаснаа өөрийнхөө сайтад нийтэлсэн байна. Олон улсын хүрээнд байгуулах энэ хэлэлцээрт үндсэн 10 зарчмыг тусгажээ. Энд юуны түрүүнд саран дээр үйл ажиллагаа явуулж байгаа улс орон өөрийн өрсөлдөгчдөдөө саад болж хөндлөнгөөс нөлөөлөхгүйн тулд өөрийн баазын эргэн тойронд “аюулгүйн бүс” байгуулах тухай орсон байна. Үүний зэрэгцээ Саран дээр ажиллах сансрын аппаратуудаа бүртгүүлж байх, олж авсан шинжлэх ухааны мэдээллүүдээ ил тод солилцож байх заалтууд оруулжээ.
Баримт бичигт дурдсанаар хэлэлцээрт оролцогч улс орнууд саран дээрх өөрийн байрлал, эзэмшил, үнэт зүйлсээ хамгаалах ёстой юм байна. Мөн Саран дээрх нөөц баялгийг олборлох, ашиглах эрхтэй, үүнийг зөвшөөрнө. Сансрын хог хаягдал гаргахгүйн тулд хэлэлцээт оролцогчид ашиглагдахаа больсон аппарат тоног төхөөрөмжөө устгаж байх үүрэг хүлээнэ. NASA агентлаг Сарыг эзэмших гурван үе шат бүхий “Artemis” хөтөлбөрийн төслөө танилцуулсан. Эхний шатанд 2020 оны хоёрдугаар хагас гэхэд сар луу нисэгчгүй “Orion” хөлөг илгээж, тойрог замд нь оруулан эргүүлэн авчрах. Хоёрдугаар шат буюу 2022 онд сансрын нисэгчтэй хөлөг илгээх, гуравдугаар шатанд нь 2024 он гэхэд Саран дээр сансрын нисэгчдээ буулгахаар төлөвлөсөн.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com