Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Руандагийн хоморголон устгах ажиллагааг зохион байгуулалцсан гэмт хэрэгтнийг баривчиллаа

Руанда улсад 1994 онд хүмүүсийг хоморголон устгасан аймшигт гэмт хэргийн нь төлөө эрэн сурвалжилж байсан бизнесмен Фелисьен Кабуга гэгчийг Францад саатуулан баривчилсан байна. Телевизийн BFM сувгийн прокурорын газрын эх сурвалжаас авч мэдээлснээр Ф.Кабуга “Мянган толгодын чөлөөт радио телевиз” радио станцыг эзэмшдэг юм байна. Чухам энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийнхээ тусламжтайгаар тэрээр 1994 онд Руандад тутси, хуту омгийнхны дунд угсаатны сөргөлдөөн үүсгэж үзэн ядуулснаар мөргөлдөөн эхэлсэн гэж үздэг. Үүний зэрэгцээ Ф.Кабуга тутси нарын эсрэг гэмт хэрэг үйлдсэн “Интерахамве” отрядад тусламж болгон хөрөнгө мөнгө хуримтлуулж байсан юм байна.
Сэтгүүлчид Ф.Кабугаг “Манай гаргийн хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтний нэг” гэж онцолжээ. Парис орчмоос Интерпол, Европын цагдаагийн агентлаг, Европын хэд хэдэн орон, АНУ, Руандагийн оролцоотойгор саатуулсан гэмт хэрэгтнийг одоо Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэн өгөх аж. Хэдийгээр 26 жил өнгөрсөн ч гэсэн Фелисьена Кабугаг баривчилсан нь хүн амыг хоморголон устгаж үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хариуцлага ногдуулах боломж бүрдүүлж байна гэж Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Серж Браммерц хэлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. Руандад 1994 онд хуту омгийнхны төлөөлөгчдөөс бүрдсэн түр Засгийн газар байгуулагдсаны дараа зэвсэгт мөргөлдөөн үүсч улмаар хүн амыг хоморголон устгах ажиллагаа болж хувирсан юм. Тутси, хуту омгийнхон бие иенээ хядаж эхэлснээр нийтдээ 800 мянга орчим хүн амь үрэгдсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com