Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хятадын зарим мужид дахиад хөл хорио тогтоолоо

 Хятадын зүүн хойд нутаг, Оростой хил залгаа Жилинь мужид коронавирусийн 34 тохиолдол шинээр илэрсэн учраас эрх баригчид хөл хорионы хатуу дэглэм тогтоолоо гэж “South China Morning Post” хэвлэл мэдээлсэн байна. Хэвлэлд мэдээлснээр халдварын энэ шинэ тохиолдлын ихэнх нь илэрсэн 700 мянга орчим хүн амтай Шулань тойрогт даваа гарагт хөл хорио тогоожээ. Тойргийн эрх баригчдын гаргасан мэдэгдэлд тосгон болон гэр орноосоо хэн ч гарч болохгүй гэнэ. Зайлшгүй шаардлагатай хэрэгцээт бүтээгдэхүүнийг хөл хорионд байгаа хүн амд дэлгүүр, худалдааны байгууллага хүргэж өгөх юм байна. Энгийн иргэдээс өрхийн нэг гишүүн л өдөрт хоёр удаа гарч хэрэгцээт бүтээгдэхүүн, хүнсээ худалдан авч болох гэнэ.
Шулань тойргийн олон нийтийн аюулгүй байдлын ажилтан 45 настай эмэгтэй шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдсоныг эмч нар тавдугаар сарын 7-нд оношлон тогтоосон ч эх үүсвэрийг нь олж тогтоогоогүй байгаа аж. Өнгөрсөн хугацаанд өвчтөн ийш тийшээ яваагүй, олон хүнтэй уулзаагүй гэж байгаа ч 73 хоногийн туршид өвчний халдвар илрээгүй энэ бүсэд халдвар тархах аюул нүүрлэж байна хэмээн ийн хөл хорио тогтоожээ.
Энэ тойрог нь мужийн төв Чанчунь болон Жилинь, хөрш Хуйлунзян мужийн төв Харбин хотоос холгүй байдаг тул энэ хооронд зорчдог нийтийн тээврийг бас зогсоосон байна. Өнгөрсөн долоо хоногт Шулань тойрогт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Сунь Чуньлань ажлаар ирсэн. Хатагтай Чуньлань Шулань болон Цэнмань район, Жилинь хотоор орж орон нутгийн эмнэлэг, эмийн сан зэрэг байгууллагуудын ажилтай танилцсан юм байна. Хэвлэл бас коронавирусийн халдварын тохиолдол шинээр гарсантай холбогдуулаад Шулань тойргийн намын удирдлага, эрүүлийг хамгаалах комиссын тэргүүн зэрэг зургаан албан тушаалтныг ажлаас нь халжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com