Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Оросын ТВ-ийн хөтлөгчийг Италид нэвтрэхийг хориглох санаачилга гаргажээ

 Оросын телевизийн хөтлөгч Владимир Соловьевыг АНУ болон Европын улс орнуудад нэвтрэхийг хориглох тухай санаачилгыг Италид цагаачлан амьдарч байгаа үнэн алдартны шашны ламтан эцэг Сергий гаргаж Италийн Дотоод хэргийн сайд Лучано Ламорджезед хандсан байна. Энэ уриалгыг Change.org сайт нийтэлснийг 200 мянга гаруй хүн дэмжиж гарын үсэг зуржээ. Өнгөрсөн оны аравдугаар сард анх гаргасан энэ уриалгад телевизийн хөтлөгч Владимир Соловьев нь хэт түрэмгий үг хэллэгтэй, залуучуудыг хүчирхийлэлд уриалсан өнгө аястай ярьдгаас олон залуу хүн үүнээс болж хувийн цэргийн салбаруудад элсэн Украин, Сири зэрэг зэвсэгт мөргөлдөөн болж байгаа улс орнуудад очин ах дүү нараа хядах дайнд оролцож, нэг хэсэг нь бусдын амь хөнөөж, нөгөө зарим нь амиа алдаж байна гэж өгүүлсэн байна.
Оросын телевизийн хөтлөгч Владимир Соловьев ОХУ-ын Төрийн мэдлийн теле компанийн төлөөлөгчөөр Италид суухаар томилогдох гэж байгаа нь ийн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Түүнийг Оросын иргэдийг гутаан доромжилж, цэрэгжих, цэргийн хүчирхийллийн үг хэллэгийг илтэд хэрэглэдэг, хэт даврах шинжтэй хэл яриатай хэмээн уриалгад дурдсан байна. Үүнээс гадна Соловьев нэвтрүүлгийнхээ үеэр эфирт биеэ үлгэр дуурайлгүй авч явж, мэргэжлийн ёс зүйн хүрээнээс халин сэтгүүлчийн давуу байдлаа ашиглан хүмүүсийг доромжлон гутаадаг гэжээ.
Эцэг Сергийн хэлж байгаагаар хөтлөгчийн энэ бүхий л байдал хууль ёсны бус яриа хэллэг, мэдэгдлүүд нь ямар ч шийтгэлгүй өнгөрдөг, харин ч Владимир Соловьев ийм суртал нэвтрүүлэг, яриа ухуулга хийснийхээ төлөө Комо нуурын дэргэд хоёр ч харш, хотхон худалдаж авсан, одоо тэндээ суурьшихаар төлөвлөж байгаа гэж уриалгад бичжээ. “Ноён В.Соловьевыг хилийн чанадад, бүр хоёр дахь иргэншил авахаар ирэх гэж байгааг анхааралтай судлах хэрэгтэй гэж үзэж байна. Түүний эх оронч үзлийн эсрэг суртал нэвтрүүлэг, “мөхөж байгаа барууны дайсагнал” гэсэн үзэл бодол нь өнөөгийн нийгмийн ухамсар, олон нийтийн санаа бодолтой нийцэхгүй байгаа юм” гэж уриалгад бичсэн байна. Уриалга зохиогч Владимир Соловьевыг Италид ирэх боломж олгох юм бол Италийн ард иргэдэд уршиг дагуулж хортой нөлөө үзүүлэх болно гэж онцлон тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com