Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Германы хэвлэл: “Зөвлөлтийн цэрэг бол түрэмгийлэгчид байсан” гэв

 Германы MDR телевиз Зөвлөлт холбоот улс, Бүгд найрамдах ардчилсан Герман улс хоёрын харилцааны тухай нэвтрүүлэгтээ Германд байрлаж байсан Зөвлөлтийн цэрэг нь түрэмгийлэгчид байсан гэж ярьжээ. Энд өгүүлж байгаагаар 1980-аад онд Москва, Зүүн Берлин хоёрын найрамдалт харилцаа гэдэг нь ёстой л зөвхөн ухамсрын, хувь хүний түвшинд байсан гэнэ. “Ардчилсан Германд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийнхэн, нутгийн иргэдийн хооронд л харилцаа байсан, тэд бүр хуримладаг байсан. Гэхдээ Германд байсан оросууд олон хүний нүдэнд яг л түрэмгийлэгчид хэвээрээ үлдсэн. Маневр хээрийн сургууль хийж, эвдэрсэн техникээ зам дээр, талд хаяж орхин, Оросын офицеруудын эхнэрүүд өглөөнөөс эхлээд л дэлгүүрийг хоосолж байдаг байлаа. Эцэст нь оросууд явснаар найрамдал гэдэг ор тас мартагдсан даа” гэж энэ нийтлэлд тэмдэглэжээ. Нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлчдийнхээр Зүүн Германы иргэд одоо л Оростой харилцаагаа сайжруулахыг эрмэлздэг болж байгаа гэнэ.
“Аливаа нэгэнд, тухайлбал дайн самуун, сонгууль гэхэд Зүүн Германы иргэд барууныхнаас өөрөөр ханддаг. Энэ нь тэдний түүхтэй холбоотой” гэж Галле-Виттенбергийн Их сургуулийн профессор нэн шинэ түүхч Зильке Сатюковын үгийг телевиз эш татжээ.
1970-1980-аад онд Зөвлөлтийн цэргийн бүлэглэл Германд хамгийн хүчирхэг, Зөвлөлтийн армийн стратеги, шуурхай хүчний хамгийн чадварлаг хэсэг байсан. Энэ нь Варшавын гэрээний оролцогч орнуудын нэгдсэн зэвсэгт хүчний ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг байлаа. Бүгд найрамдах ардчилсан Герман улс, Холбооны бүгд найрамдах Герман улс, Их Британи, Зөвлөлт холбоот улс, Франц улс 1990 есдүгээр сарын 12-нд “Германы харилцааг тогтворжуулах эцсийн гэрээ”-нд гарын үсэг зурснаар Зөвлөлтийн бүх цэргийг тус улсаас 1994 оны эцэс гэхэд бүрэн гаргаж дуусах талаар тохиролцсон. Зөвлөлт холбоот улс, Холбооны бүгд найрамдах Герман улс мөн 1990 оны аравдугаар сарын 12-нд гэрээ байгуулж Зөвлөлтийн цэргийг 1990 оны сүүлчээс эхлэн гаргаж, 1994 он гэхэд дуусгахаар тогтсон байна.
Герман улс ч Зөвлөлтийн цэргийг өөрийн улсаас гарахад дэмжлэг болгож 1991-1994 онд 12 тэрбум марк хуваарилснаас найман тэрбум маркийг Зөвлөлтийн цэргийн офицеруудад орон сууц барихад зориулан гаргаж байжээ. Энэ гурван жилд Германаас Зөвлөлтийн зургаан арми, 49 бригад, 42 тусгай хороо, мото буудлага, танкийн тус бүр найм, артиллерийн нэг, нисэхийн тав нийт 22 дивиз эх орондоо буцсан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com