Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
И.Коневын хөшөөг Орост өгч чадахгүй гэв

 Прагад байгаад саяхан буулгасан Зөвлөлт холбоот улсын маршал Иван Коневын хөшөөг Орост эргүүлэн өгөх боломжгүй гэж Чехийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Уг хөшөө Батлан хамгаалах яамны мэдлийнх биш, харин Прага-6 дүүргийн мэдлийнх учраас ийн шилжүүлж чадахгүй гэж энэ мэдээлэлд дурджээ. “Энэ хөшөө Батлан хамгаалах яамны өмч биш, манай нутаг дэвсгэрт ч байгаагүй. Нөгөө талаар эрх зүйн талаас авч үзвэл түүнийг цэргийн оршуулга гэж үзэж болохгүй. Хөшөө буулгах шийдвэрийг Батлан хамгаалах яам биш, хотын Прага-6 дүүрэг гаргасан болохоор хуулийн үүднээс авч үзвэл тус дүүргийн өмчид халдах эрх бидэнд байхгүй. Тэгэхээр түүнийг ОХУ-д эргүүлэн өгөх шийдвэр гаргах эрх бидэнд байхгүй” гэж Чехийн Батлан хамгаалахын сайд Лубомир Метнар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд явуулсан захидалдаа дурдсан байна.
Прагад байсан маршал И.Коневын хөшөөг дүүргийн эрх баригчдын шийдвэрээр тавдугаар сарын 3-нд буулгасан. Энэ явдал Оросын эрх баригчид, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан ч НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хүмүүс өөрсдөө л зөв гэж үзэж байвал өөрсдөө ямар ч шийдвэр гаргах эрхтэй гэж саналаа илэрхийлсэн. Хөшөө буулгасны дараа Оросын дипломат паспорттой иргэн рицин хэмээх хорт бодистой чемодан авч Чехийн нийслэлд ирлээ, тэр хөшөө буулгах шийдвэр гаргасан хүмүүсийг хордуулах гэж байна гэсэн дуулиан бас дэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com