Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Донецк, Луганскийн бүгд найрамдах улс байлдааны бэлэн байдалд шилжлээ

Өөрсдийгөө Луганскийн бүгд найрамдах улс хэмээн тунхаглаад байгаа Украины дорнод мужийн босогчид цэргээ байлдааны бүрэн бэлэн байдалд шилжүүллээ хэмээн Батлан хамгаалахын нь албан ёсны төлөөлөгч Яков Осадчий мэдэгдсэн байна. Украины хүчнийхний зүгээс гал нээсэн учраас ийм байдалд шилжихийг тус бүгд найрамдах улсын тэргүүн Леонид Пасечник даалгасан гэнэ. Я.Осадчий бас Ардын цагдаагийнхан энгийн ард иргэдээ “Украины залхаан цээрлүүлэгчдийн гэмт үйлдлээс” хамгаалахад бэлэн гэжээ.

“Харилцан яриа
хэлэлцээрт бэлэн”

Мөн л Украины зүүн муж байснаа Донецкийн бүгд найрамдах улс гэж өөрсдийгөө тунхаглаад байгаа салан тусгаарлагчид бас л цэргээ байлдааны бэлэн байдалд шилжүүлсэн байна. Тус улсын тэргүүн Денис Пушилины хэлснээр гал зогсоох дэглэмийг энэ сарын эхнээс 250 удаа зөрчиж, энгийн номхон нэг хүн амь үрэгдэн, 11 хүн шархадсанаас үүдэн ийм арга хэмжээ авч байгаа гэнэ. Д.Пушилин тус бүгд найрамдах улс Киевтэй яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч энэ асуудлыг бүгд найрамдах улс дангаараа шийдэж чадахгүй байна гэжээ. Хэргийн учир нь хамтарсан бүлэг дэх Киевийн төлөөлөгчид гал зогсоох, улмаар хурцадмал байдлыг намжаах талаар тодорхой арга хэмжээнд тохиролцохоос татгалзсаар байгаа гэсэн байна.

В.Зеленскийг хариуцлагад

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский төрийн эрхэнд гараад нэг жил болж байгаа ч амлалтаа биелүүлэхийн оронд харин ч үндсэрхэг үзэлтнүүдийн талд орчхоод байна гэж Д.Пушилин бас мэдэгджээ. Донецкийн бүгд найрамдах улсын Ардын зөвлөлийн депутат Елена Шишкина мөн тус бүгд найрамдах улс Владимир Зеленскийг ардын шүүхээр оруулна гэсэн байна. Хатагтай Е.Шишкина Украины Ерөнхийлөгчийг Донбассыг бүсэлж хүн амыг нь хоморголон устгаж, дайныг сурталчлан, хууль бус зэвсэгт бүлэглэл байгуулан энгийн ард иргэдийн өөдөөс цэргийнхнийг ашиглаж байгаа гэж буруутгажээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үүний өмнө Донбассын нөхцөл байдлыг тогтворжуулахад коронавирусийн халдварын тархалтаас болоод хэдэн сарын хугацаа хэрэгтэй байна гэж мэдэгдэж байсан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com