Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Польш улс америкийн цэргийг Беларусын хилийн дэргэд байршуулна

Америкийн цэргийн шинэ салаа Польшийн нутагт зургаан газар байрлана, энэ бол тус бүгд найрамдах улсад хэн нэгэн халдах юм бол НАТО руу халдаж байна гэсэн үг хэмээн Варшав итгэж байна. “Польшийн радио”-гийн мэдээлснээр бол Варшав НАТО, Америкийн цэргүүдийг Польшийн зүүн нутагт Беларусын хил дагуу байрлуулна гэж Польшийн Батлан хамгаалахын сайд Мариш Блащак мэдэгджээ.


“Болзошгүй түрэмгийллээс сэргийлэхийн тулд НАТО-гийн зүүн жигүүр, мэдээж манай улсын зүүн жигүүрийг бэхжүүлэх нь чухал байна. Байж болох түрэмгийлэгч ч гэсэн Польшийн хилийг зөрчих нь зүгээр нэг мөргөлдөөн биш, дэлхий дахины асуудал гэдгийг мэдэж байгаа. Польшид довтлох нь бүхий л НАТО руу дайрч байгаа хэрэг гэдгийг Америкийн цэргийнхэн ч мэдэж байгаа” гэж Блащак хэлсэн байна.


Польшийн сайд бас Польш улс НАТО-гийн зүүн жигүүр дэх Америкийн бүх цэргийг захирах дивизионы командлал байгуулж байгаагаа тэмдэглэжээ.
Польшийн сайдын энэ мэдэгдлийн дараа ОХУ-ын Холбооны зөвлөлийн Олон улсын асуудлаарх хорооны нэгдүгээр орлогч Владимир Жабаров бас “Үнэхээр ийм бол Орос ч гэсэн хариу арга хэмжээ авч баруун хил дээрх цэргээ бэхжүүлнэ” гэсэн байна.


“Польшид юу болж байгааг ойлгохгүй байна. Магадгүй тэд хэн нэгний цэргийн бааз байхыг хүсч байгаа бололтой” гэж сенатч хэлээд аюулгүй байдлын үүднээс харвал АНУ-ын цэрэг Польшид байгаад юу ч өгөхгүй гэсэн байна.


Америкийн цэргийн баазыг нутагтаа байрлуулах саналаа “Оросын аюултай байр суурь бэхжиж байгаа учраас” хэмээн Варшав өөрөө өнгөрсөн оны хавраас эхлэн гаргаж ирсэн юм. Тэд үүний тулд НАТО-д хоёр тэрбум ам.доллар гаргахаа бас мэдэгдсэн.
Өнөөдөр Польшид Америкийн 4.5 мянга орчим цэрэг байгаагийн бүрэлдэхүүнд хуягт танкийн бригад, олон үндэсний батальоны хэсэг байгаа юм. Эндэх цэргийнхээ тоог нэмэгдүүлэх талаар хоёр орон өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр харилцан тохиролцсон. Польшийн хөрш Германд Америкийн 30 гаруй мянган цэрэг байнга байрладаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com