Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хятад: АНУ Тайваний Ерөнхийлөгчид “алдаатай мэндчилгээ” илгээлээ

Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвений тангараг өргөх ёслолтой холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Алдаатай мэндчилгээ” илгээсний хариуд зохих арга хэмжээ авах болно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лицянь мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. Бээжингийн төлөөлөгч АНУ-ын энэ үйлдэл нь “нэг Хятад” зарчмыг ноцтой зөрчиж, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг гээд Хятад улс энэ үйлдлийг авч үзнэ гэсэн байна. “Тайванийн тусгаар тогтнол нь шийдэгдээгүй асуудал болохоор дэмжих нь бүтэшгүй зүйл” гэж Жао тэмдэглээд энэ мэндчилгээнийхээ төлөө, гарах үр дагаврыг Америкийн тал хүлээх болно, Бээжин хариу арга хэмжээ авна гэж заналхийлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэндчилгээндээ “Тайванийн Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон шинжлэх ухааны доктор Цай Инвеньд баяр хүргэе. Тайвань дахь эрч хүчтэй ардчилал нь бүс нутаг болон дэлхий дахины цэцэглэлийн эх булаг юм. Эрхэм ерөнхийлөгч Цай таны бүрэн эрхийн хугацаанд Тайваньтай түншлэлийн харилцаа цэцэглэн хөгжих болно” гэсэн байна.
Тайваньд нэгдүгээр сарын 11-нд болсон парламентын сонгуульд Ардчилсан дэвшлийн нам ялж энэ намын тэргүүн Цай Инвень мөн Ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс ялсан. Энэ эрх баригч нам, Ерөнхийлөгч Цай нь арлын улсын тусгаар тогтнуулахын төлөө үзэл бодолтой. Тайванийг тусгаар тогтнуулах асуудалд Хятад улс хориг тавьж, Тайванийг нэгтгэх нь “язгуур ашиг сонирхол” гэж үздэг. Тайвань хэрэв тусгаар тогтнолоо зарлах юм бол арлын эсрэг цэргийн хүч хэрэглэх тухай хуулийг Хятад 2005 оны гуравдугаар сард баталсан. Гэхдээ энэ хууль нь тодорхой бус, бүхий л боломжууд хязгаарлагдсан тохиолдолд шийдвэр гаргана гэсэн байдаг юм байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com