Уншиж байна...
 
Н.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ

Хятад улс Хонконгийн салан тусгаарлахын эсрэг хууль хэлэлцэж байна

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага - Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид одоо болох чуулганаараа Хонконгийн салан тусгаарлах үйл ажиллагааны эсрэг хуулийн төсөл бэлтгэн хэлэлцэж байна хэмээн “South China Morning Post” сонин мэдээллээ. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган коронавирусийн дэгдэлтээс болоод хоёр сараар хойшилж, энэ тавдугаар сарын 22-нд эхэлсэн. Хэвлэлийн мэдээлснээр Хонконгт тусгайлан зориулж салан тусгаарлах үзэл, үйл ажиллагааг хориглохоор боловсруулсан энэ хуулийн төслийг үндэсний аюулгүй байдлын хууль гэж нэрлээд байгаа юм байна.
Эх сурвалжийн үгээр хуулийн төсөлд Төв Засгийн газрыг түлхэн унагаахад чиглэсэн бүхий л төрлийн өдөөн хатгалга, терроризм, хөндлөнгийн оролцоог хориглох заалтууд оржээ. Мөн Хонконгийн хууль тогтоох байгууллага нь Үндэсний аюулгүй байдал болон тухайн бүс нутгийн улс төрийн байдлын талаар ямар ч хуулийн төсөл хэлэлцэхгүй, хууль санаачлах батлах эрх нь ганцхан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хуралд байх нь зүйтэй гэж Төв Засгийн газар үзсэн юм байна. “Төрийн далбаа, сүлдийг гутаан доромжлох ямар нэг үйлдлийг бид цаашид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэвлэлийн эх сурвалж хэлжээ.
Энэ хуулийн төслийг Бүх Хятадын Ардын төлөөлдөгчийн хурлын чуулган баасан гаргийн үдээс хойшоос эхлэн хэлэлцэж байгаа юм байна. Гэмт хэрэгтэн, сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн өргөн олны жагсаал эсэргүүцэл Хонконгт 2019 оны зургадугаар сараас эхэлсэн. Улмаар олны эсэргүүцэл бүх нийтийг хамарснаас Хонконгийн эрх баригчид уг хуулийн төслийг 2019 оны аравдугаар сард эргүүлэн татаж хэлэлцэхээ бүр больсон. Гэлээ ч эсэргүүцлийн хөдөлгөөн зогссонгүй, оролцогчдын тоо арай цөөрсөн ч харин улам хэрцгий шинжтэй болсон. Хагас жилийн хугацаанд гэхэд л Хонконгт 900 орчим удаа жагсаал цуглаан, марш хөдөлгөөн болсон байна. Жагсагчдын шаардлага дунд Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг шууд сонгуулиар тодруулах шаардлага ч байсан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com