Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Huawei-н захирал АНУ-тай хийх худалдааны алдагдлын хэмжээг хэлэв

Хятадын Huawei компани АНУ-ын хязгаарлалтаас болоод бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулснаар ойрын хоёр жилд 30 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй байна гэж тус компанийг үндэслэгч, ерөнхий захирал Жэнь Жэнфэй Хятадын төв телевизээр ярихдаа мэдээлжээ. “Ийм байдлаар худалдаанаас олох орлого дараа онд 100 орчим тэрбум ам.доллар болохоор байна” гэж Жэнь Жэнфэй хэлсэн байна. Худалдааны ийм дайн, хязгаарлалтын арга хэмжээ зөвхөн Хятадын бизнест төдийгүй, АНУ-ын эрх ашигт ч хохирол учруулж байна гэж тэр онцолжээ. Өөрийнх нь компанийн бизнес 2020 оны дараа сэргэнэ гэдэгт итгэж байгаагаа тэр бас хэлсэн байна.


2018 онд Huawei 721.2 тэрбум юанийн орлого олж байсан нь өмнөх 2017 оныхоосоо 19.5 хувиар илүү байсан юм. Харин АНУ өнгөрсөн тавдугаар сард Huawei компанийг Бээжингийн талд ашигтай тагнуул хийсэн, Америкийн компанийн оюуны өмчийг хулгайлсан хэмээн буруутгасан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээллийн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангахын тулд онц байдал зарлаж Huawei компанийн хувьд Америкийн зах зээлийг үндсэнд нь хаасан юм.


Huawei компанийг Америкийн Сангийн яам хар жагсаалтад оруулан тусгай зөвшөөрөлгүйгээр Америкийн компаниуд арилжаа хийхийг хориглосон юм. Үүний зэрэгцээ Huawei компанийн тоног төхөөрөмж ашиглахаас татгалзахыг Европын орнуудад итгүүлэхийг Вашингтон оролдож байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид айлчах үеэрээ ингээгүй тохиолдолд тагнуулын мэдээлэл солилцохоо хязгаарлана гэж хэлж байсан. Оросын Санкт-Петербургт болсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Huawei компанийн эсрэг АНУ-ын тавьсан хязгаар хоригийг “Дэлхийн зах зээлээс хасах гэсэн оролдлого, магадгүй технологийн анхны дайн ч байж мэднэ” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com