Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Орос “Шөнийн супер анчин” нисдэг тэргээ Сирид туршлаа

Оросууд “Шөнийн супер анчин” хэмээн нэрийдсэн байлдааны шинэ Ми-28НМ нисдэг тэргээ Сирид амжилттай туршсанаар одоо зэвсэглэлд нийлүүлнэ гэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2028 он гэхэд цэрэг сансрын хүчинд ийм нисдэг тэрэг 100 ширхгийг нийлүүлэх юм байна.


“Ми-28НМ нь өдөр шөнийн ямар ч үед, цаг агаарын ямар ч нөхцөлд байлдааны үүрэг гүйцэтгэж цохилт өгөх чадвартай. Байлдааны энэ нисдэг тэргийг Ми-28Н нисдэг тэргэнд суурилуулан бүтээсэн ч зарим шийдлээрээ давуу” гэж Батлан хамгаалахын эх сурвалжаас авснаа “Царьград” хэвлэл нийтэлжээ.
Шинэ нисдэг тэрэгний гол онцлог нь радио локацийн Н025Э станцтай, радар нь сэнсний дээр байрлаж газар зүйн дүрслэл хүлээн авч байх, бас нисэг тэрэг эсрэг талынхандаа харагдахгүй үл үзэгдэх чадвартай гэнэ.


“Энэ машиныг хуурай замын цэрэгт тулааны талбарт олон зориулалтаар ашиглаж болно” гэж Цэргийн нисэх хүчин, агаараас эсэргүүцэн хамгаалахын дөрөвдүгээр армийн командлагч дэслэгч генерал Валерий Горбенко тэмдэглэж байна. Нисдэг тэрэг явган цэргээс аваад танк, бусад нисдэг тэргийг ч устгах гээд өргөн чадвартай гэнэ.
Орос бас энэ оноос байлдааны Ми-35М, Ми-35МВ нисдэг тэрэгнүүдээ шинэчлэн сайжруулах өргөн хүрээний ажил эхлүүлээд байгаа юм. Энэ хүрээнд шинэ хуягт кабин, хөдөлгүүрийг сольж, алсын харааны дуран, радио электрон төхөөрөмж, зенитээс хамгаалах цогцолбор суулгаж байгаа гэж ОХУ-ын Батлан хамгалаах яам тэмдэглэсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com