Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АНУ хүйтэн дайныг өдөөж байна гэв

АНУ “БНХАУ-ыг өөрчлөх гэсэн бодлоосоо салж, хоёр орныг шинэ Хүйтэн дайны ирмэг рүү түлхэхээ зогсоох хэрэгтэй” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны харилцаа өдрөөс өдөрт муудаж байгаа энэ үед Ван И Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. “БНХАУ-д АНУ-ыг өөрчлөх өчүүхэн ч бодол байхгүй. Харин АНУ БНХАУ-ыг өөрчилж, 1.4 тэрбум хүний шинэчлэлийн төлөөх түүхэн маршийг зогсоох гэсэн бодлоо орхих цаг нь болсон” гэж тэрбээр хэлсэн байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд түүнчлэн “АНУ-ын улстөрчид Хятад-Америкийн харилцааг барьцаалан хоёр улсыг шинэ Хүйтэн дайны ирмэг рүү түлхэж байна. Энэ нь хоёр улсын түүхэн харилцааны үр шимийг үгүй хийж, цаг хугацааг ухрааж, АНУ-ын хөгжлийн хэтийн төлвийг сааралтуулж, дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд аюул учруулах ноцтой оролдлого юм” гэжээ. Түүний мэдэгдлийн дараа дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ унаж эхэлжээ.

Цэргийнхэн эсэргүүцлээ илэрхийлэв

“БНХАУ, АНУ хоёр улсын хийгээд арми хоорондын харилцаанд цаашид хохирол учруулахаас зайлсхийхийн тулд Тайваньд зэвсэг нийлүүлэхээ даруй зогсоож, цэрэг армийн хэлхээ холбоогоо таслахыг манай улс АНУ-д уриалсан” хэмээн БНХАУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч У Цянь мэдэгджээ. АНУ Тайваньд 180 сая ам.долларын зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөг Төрийн Департамент сайшааж буйтай холбогдуулан тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. “АНУ-ын үйлдэл нь нэг Хятад зарчим хийгээд БНХАУ, АНУ хоорондын албан ёсны хамтарсан гурван мэдэгдлийг ноцтой зөрчиж буй бөгөөд энэ нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож буй хэрэг юм” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн энэ нь Тайванийн Ардчилсан дэвшилтэт намын удирдлага, Тайванийн тусгаар тогтнолын төлөөх салан тусгаарлагчдыг дэмжигчдэд маш буруу дохиог өгч, Хятадын бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг ноцтой алдагдуулж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулна гэдгийг У Цянь цохон тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com