Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
БНАСАУ-ын удирдагч өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

 БНАСАУ-ын Ким Жон Уны эрүүл мэнд, цаашлаад амь насны тухай эргэлзээ бүрэн арилаагүй байхад тэрбээр улсынхаа армийн удирдагчдыг “стратегийн хүч”-ээ нэмэгдүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг уриалжээ. Энэхүү тушаалыг тэрбээр өнгөрсөн ням гарагт цэргийн командлагчид болон Умард Солонгосын аюулгүй байдлын албаны гишүүд гэх мэт цөөн хүнийг цуглуулж байгаад өгсөн хэмээн төрийн мэдээллийн KCNA агентлаг мэдээлсэн байна. Түүний зохион байгуулсан энэ уулзалт нь дайсны зэвсэгт хүчний их, бага заналхийлэл болон түүнийг хэрхэн зохицуулах тал дээр илүү анхаарсан гэнэ. Уулзалтын үеэр армийн удирдагчид армийн галт зэвсгийн тоог нэмэх, их бууны ангийн чадварыг өсгөх зэрэг асуудлыг хэлэлцэж, илүү хүчирхэг байлдааны арга хэрэгсэлтэй болохыг уриалжээ. “Уулзалтын үр дүнд Умард Солонгос дайсны цөмийн зэвсгээс хамгаалах талаар шинэ стратеги боловсруулж, зэвсэгт хүчний байгууламжийг өргөжүүлж, хөгжүүлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа” хэмээн KCNA агентлаг уулзалт болсон цаг, газрыг нууцлан мэдээлсэн байна. БНАСАУ энэ оны эхээр богино, дундын зайн хэд хэдэн пуужингийн туршилт хийсэн билээ.
Ийнхүү цэргийн удирдлагуудтайгаа уулзалт зохион байгуулсан болон энэ сарын эхээр үйлдвэрийн нээлтэд оролцсон нь сүүлийн үед түүний эрүүл мэнд, амь настай холбоотой эргэлзээг эцэслэх баталгаа болж байна. Ким Жон Уныг зүрхний хагалгаанд орсон, улмаар үхлийн ирмэг дээр байгаа гэх цуурхал олон мэдээллийн хэрэгслээр тарсан ч баталгаатай эх сурвалжууд түүнийг үгүйсгэж байв.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com