Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хонконгийн асуудлаас болж АНУ Хятадын эсрэг хориг тавьж мэднэ

 Бээжин Үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэдгээр далайлган Хонконгийг “эзлэх” гэж байгаа бол Вашингтон Хятадын эсрэг хориг тавьж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Роберт О’Брайен NBC телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна. БНХАУ-ын Коммунист нам 1984 онд Их Британитай хамтран гаргасан тунхаглалдаа Хонконгийг 2047 он хүртэл автономит байдлаа, амьдралын хэвшлээ хадгална гэж амласныг нь Роберт О’Брайен сануулжээ. “Тунхагт заасан хугацаа дуусахад 27 жил дутуу байхад Үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэдгээр далимдуулан тэд үндсэндээ Хонконгийг эзлэх гэж байна. Тэд үнэхээр үүнийгээ хийх юм бол хүний эрхийн тухай болон Хонконгийн ардчиллын тухай, Хонконг автономио сахин хадгална гэсэн 1992, 2019 оны хуулиудыг Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео баталгаажуулж чадахгүйд хүрнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх хэлсэн байна. О’Брайен бас “Хятад улс Хонконгийг эзэлчих юм бол Хонконг Азийн санхүүгийн төв байхаа болино” гэжээ.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганаар хэлэлцэх гэж байгаа Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лэм хатагтай дэмжиж байгаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео үүний өмнө Хонконгийн автономи, эрх чөлөөг боомилох БНХАУ-ын ямар ч шийдвэрийн эсрэг Вашингтон Хятадын “Нэг улс, хоёр систем” гэсэн зарчмыг эргэн харахад хүргэнэ. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэлэлцэж байгааг АНУ анхааралтай ажиглаж, хэлэлцэж байна. Энэ бол хууль зүйн эрх тогтоох үйл явцаас ухарч, иргэдийн хүсэл зоригийн эсрэг чиглэж байна гэж М.Помпео онцлон тэмдэглэжээ.
БНХАУ-ын эрх баригчдын Хонконгод тусгайлан зориулж боловсруулсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслөөр бол салан тусгаарлах гэсэн аливаа үйл ажиллагаа, төв Засгийн газрыг унагаах гэсэн ямар нэг оролдлого, хөндлөнгийн оролцоо зэргийг хориглож байгаа юм хэмээн South China Morning Post хэвлэл мэдээлжээ.
Хэвлэлд бичсэнээр үндэсний аюулгүй байдлын болон тус районы улс төрийн нөхцөл байдлын талаар Хонконгийн хууль тогтоох байгууллага ямар ч хууль гаргах эрхгүй болж энэ талаарх бүхий л эрх мэдлийг зөвхөн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хуралд шилжүүлж байгаа юм байна.

Аюулгүй байдлын тухай хуулийг Хонконгийн гарнизон дэмжиж байна

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганаар хэлэлцэж байгаа Хонконгод үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг Хонконгт байрлаж байгаа Хятадын цэргийнхэн бүрэн дэмжиж байна гэж Хонконгийн гарнизоны командлагч Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын депутат Чэнь Даосян мэдээлсэн байна. Түүнийхээр тус гарнизоны бие бүрэлдэхүүн офицер, цэрэг дайчид Хонконгийн тогтвортой байдлыг хангах, удаан хугацаагаар цэцэглэн хөгжихөд, мөн үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлж байгаа гэнэ.
Хонконгт “Үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд авах арга хэмжээний механизм” гэсэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа Хятадын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт зарласан. Хуулийн төслийг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган дуусахын өмнө тавдугаар сарын 28-нд хэлэлцэж батлах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com