Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Д.Трамп: Сонгуульд өөрийг нь ялахыг В.Путин хүсэхгүй байна

“Оросын Ерөнхийлөгч Владимир Путин надтай сайн харилцаатай, гэхдээ ирэх намар болох Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь ялаасай гэж хүсэхгүй байгаа” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна. “Би Орост тохиосон хамгийн муу зүйл гэдгийг В.Путин сайн ойлгож байгаа. В.Путин бид хоёр зэрэгцээд байж байгаа ч тэр намайг Ерөнхийлөгчийн сонгуульд ялаасай гэж хүсэхгүй байгаа” хэмээн Д.Трамп сэтгүүлч Шерил Аткиссонд өнгөрсөн ням гарагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. “Уг нь тэр надтай сайн харилцаатай, гэхдээ л намайг ялуулахыг хүсэхгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж Д.Трамп хэлжээ. “Хятад бас намайг ялаасай гэж хүсэхгүй байгаа” гэж Америкийн тэргүүн нэмж хэлсэн байна.
2016 онд болсон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэж АНУ-ын тусгай алба Оросыг буруутгадаг. Үнэхээр Америкийн тэргүүний сонгуульд оросууд хөндлөнгөөс оролцож нөлөөлсөн эсэхийг АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер хоёр жилийн турш мөрдөн шалгасан. Гэхдээ Дональд Трампын сонгуулийн штаб, бүгд найрамдахчууд, Оросын эрх баригчидтай ямар нэг яриа хэлэлцээр хийсэн эсэхийг шалгасан юм.
Эцэст нь Роберт Мюллер энэ талаар ямар нэгэн яриа хэлэлцээ байгаагүй гэсэн дүгнэлт гаргаж тайлагнасан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч сонгуулийн кампанийнхаа үеэр Оросын албаны хүмүүстэй ямар нэг хууль бус харилцаа холбоо байгаагүй гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Москва ч бас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нөлөөлөх ямар нэг үйлдэл хийгээгүй гэж олон удаа мэдэгдэж өөрсдийгөө зөвтгөсөн.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com