Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хонконгийн талаарх үүргээ биелүүлэхийг АНУ, Их Британи улсууд уриалав

Өмнө нь Их Британийн колони байгаад Хятадад шилжсэн Хонконгийн автономи эрхийг хүндэтгэж, үүргээ биелүүлэхийг БНХАУ-ын эрх баригчдад АНУ, Их Британи улс уриалж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Их Британийн гадаад хэргийн сайд Раабтай утсаар ярьсныхаа дараа мэдэгдлээ. Майк Помпео, Доминик Рааб хоёр Бээжин Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэгчийг дангаараа санаачлан гаргах гэж байгаад сэтгэл зовниж байгаагаа ярилцжээ.
Төрийн нарийн бичгийн дарга, гадаад хэргийн сайд хоёр Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангах талаар тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд Хонконгийг шилжүүлэн өгөх үеэр Хятад-Британийн хамтран гаргасан тунхаглалд заасан үүргээ БНХАУ биелүүлэх ёстой хэмээн мэдээлэлд дурджээ. Хоёр сайд бас “Хонконгийн автономийг эцэс болгох гэж байгаа Бээжингийн үйлдэлд хариу өгөх”-ийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
Майк Помпео АНУ-ын Конгресст 1997 онд Их Британиас Хятадад шилжүүлэн өгсөн Хонконг цаашид автономи байхаа больж байна хэмээн мэдээлсэн. Гэхдээ энэ талаар АНУ-ын Засаг захиргаа юу хийж болохыг дурдаагүй өнгөрчээ. Хонконгтой холбоотой үйл ажиллагааных нь төлөө БНХАУ-ын эсрэг хориг тавих асуудлыг авч үзнэ гэж АНУ-ын Засгийн газар үүний өмнө мэдэгдэж байсан. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуультай холбоотойгоор Америкийн эрх баригчдын мэдэгдлийн хариуд БНХАУ ч бас Хятадын эрх ашгийн эсрэг арга хэмжээ авах юм бол Бээжин хариу барина гэсэн.
Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Керри Лэм харин энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд ийм хууль гарснаар Хонконгийн ард иргэдийн эрх, эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн байна. БНХАУ-ын эрх баригчдын зөвхөн Хонконгт зориулан санаачилж боловсруулаад Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганаар хэлэлцэж байгаа Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар бол аливаа салан тусгаарлах оролдлого, төв Засгийн газрын эсрэг ямар нэг үйл ажиллагаа, терроризм, хөндлөнгийн нөлөөллийг хориглож байгаа юм. 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com