Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Америк “Crew Dragon” хөлгийн хөөргөх хугацааг хойшлууллаа

Олон улсын сансрын станц руу хөөргөх Америкийн хувийн “SpaceX” компанийн жолоодлогот “Crew Dragon” хөлгийг цаг агаарын таагүй байдлаас болоод хөөрхөөс нь 17 минутын өмнө нисгэхгүй болгож хугацааг нь хойшлуулсан байна. Энэ хөлгөөр Америкийн сансрын нисэгч Даглам Хёрли, Роберт Бенкен нар хөөрөх ёстой байсан. “Цаг агаарын таагүй байдлаас болоод хөлөг хөөргөх хугацааг өөрчиллөө. Бид тавдугаар сарын 30-нд Америкийн зүүн эргийн цагаар өдрийн 15:22 цагт хөөргөнө” гэж нислэгийн удирдагч мэдэгджээ. “Цаг агаарын нөхцөл байдлаас болоод нислэгийг хойшлуулах шийдвэрийг нислэгийн удирдагч гаргасан гэж SpaceX компани мэдэгдсэн байна. Үүний өмнө болохоор сансрын буудлын цаг агаар судалгааны алба нь цаг агаарын нөхцөл байдлыг сайжиртал хөлөг хөөрөх хугацааг цаад тал н 10 минут л хойшлуулна гэж байсан.


Сансар судлалын NASA агентлагийн тэргүүн Жим Брайденстайн харин хөлөг Олон улсын сансрын станцад хүртэл цаг агаарын байдал сансрын нисэгч ямар ч аюулгүй байх ёстой гэж мэдэгджээ. “Өнөөдөр хөлгийг хөөргөхгүй. Хамгийн гол нь сансрын нисэгч Даглас Хёрли, Роберт Бенкен нарын аюулгүй байдлыг анхаарах ёстой” гэж Ж.Брайденстайн “Twitter” хуудсандаа бичээд дараагийн удаа хөлгийг тавдугаар сарын 30-нд Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөнө гэсэн байна. Хөлгийг хөөргөхгүй байх шийдвэрийг зөөгч пуужингийн анхны угсраанд хүчилтөрөгч болон керосин оруулан цэнэглэж эхэлсэн, сансрын нисэгчдийн аюулгүй байдлыг хангах тохиргоо автоматаар ажиллаж эхэлсэн үед гаргажээ. Ийм болохоор аюулгүй байдлыг хангах тохиргоог гараар унтрааж байж сая сансрын нисэгчид хөлгөөс гарахад хүрсэн байна. Америкийн сансар судлалын NASA агентлаг олон дахин ашигладаг “Space Shuttle” хөлгөө ашиглахаа больсны дараа сансрын жолоодлогот хөлөг хөөргөхөө 2011 онд зогсоож Оросын “Союз” хөлгөөр л сансрын нисэгчдээ олон улсын сансрын станцад хүргэж байсан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com