Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байна

 Америкийн Миннеаполис хотноо цагдаагийнхан африк гаралтай Жорж Флойд гэдэг өнгөт арьстан залууг хөнөөсний дараа тус хотод болон Америкийн бусад хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж зарим нь эмх замбараагүй байдал болон хувирч байна. Цагдаагийн гурван ажилтан Ж.Флойд руу дайрч гарт нь гав зүүгээд газар унагаж нэг цагдаа залуугийн хүзүүн дээр өвдөглөж байгаа дүрс бичлэг интернэтээр түгсэн нь олны дургүйцлийг хүргэсэн байна. Ж.Флойд амьсгалж болохгүй байгаагаа хэд хэдэн удаа хэлсэн ч цагдаагийнхан түүнийг хайхрахгүй хүч хэрэглэж байснаас Ж.Флойд эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт очоод амьсгал хураасан юм.
Үүнийг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөн өрнөөд эхэлмэгц энэ хэрэгт буруутган цагдаагийн дөрвөн ажилтныг ажлаас халж нэгийг нь болгоомжгүйгээс болж хүний амь хөнөөсөн хэмээн буруутгасан байна. Хотод энд тэндгүй эсэргүүцлийн хөдөлгөөн болж байгаагаас өнгөрсөн ням гарагт хотын дээгүүр цэргийн хөрөгтэй зурагт хуудас нааж, үйл явдал болсон газарт зам дээр цэцэг тавьж, бөмбөлөг хөөргөн, зул асааж, лааз, лонхтой шар айраг тавьж байна. Зам дээр цэцгүүдийг Ж.Флойдын нэрний эхний үсэг G хэлбэртэйгээр байрлуулжээ. Замын уулзвар дээр цэцгээр том тойрог үүсгэн голд нь загалмай дүрсэлсэн байна. Замын уулзварын эхэн дээр “Ариун байрлал” гэсэн бичээс бүхий том уриа хаджээ.
Ханан дээр бас “Та 911 рүү утасдах юм бол та үхнэ. Би 911 рүү утасдвал бас үхнэ. Энэ бүхэн бол өөрөө өөрийгөө л анхаарч халамжил гэсэн үг”, мөн “Шударга ёс гэж байхгүй, энх амгалан ч гэж байхгүй” гэсэн бичээс байрлуулжээ. Хар арьст залуу чанга яригчаар эсэргүүцлээ аюулгүй, тайван ухаалаг байдлаар илэрхийлье гэж уриалж байгаа нь сонсогдож байна. Үг хэлэгсэд дор дороо өөрчлөгдөж, цугларагсад ч байн байн алга ташин дэмжиж байгагаа илэрхийлж байлаа.
Үг хэлсэн нэгэн “Би энд 1986 онд ирсэн. Тэгэхэд л надад шууд хотын төвд цагдаа нартай битгий орооцолдоорой гэж захиж байсан нь санаанд бууж байна. Охиныг минь хоёр ч удаа цагдаа нар нулимс асгаруулагч хийгээр шүршиж байсан. Одоо бол буудах юм байна л даа” гэж ярьж байна.
Цугларагсад зөвхөн шударга ёс шаардах төдийгүй бас цагдаа нарыг хараан зүхэж байна. Тэд “Шударга ёс гэж байхгүй, энх амгалан ч байхгүй”, “Энэ бол бидний цагдаа биш”, “Цагдаа нар чөтгөр лүүгээ тонил, цагдаа нар чөтгөр лүүгээ тонил” хэмээн хашхиралдаж байлаа.
Нью-Йорк, Атланта, Альбукерк, Фонтана, Сан-Хосе, Хьюстон зэрэг бусад хотуудад ч гэсэн цагдаагийнхан өнгөт арьстан залуугийн амь насанд хүрснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, эмх замбараагүй байдал болон энд тэнд галдан шатааж, цагдаагийнхантай мөргөлдөж байна. Тавдугаар сарын 30-нд шилжих шөнө эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод Цагаан ордны өмнө жагсаал хийж АНУ-ын нууц албаны ажилтанд халдсан явдал ч гарчээ.
Миннеаполист эсэргүүцлийн жагсаалд оролцогсод цагдаагийн албан байрыг шатааж, энд тэндгүй эмх замбараагүй байдал үүсгэснээс болж хотын дарга Жейкоб Фрей онц байдал тогтоосон байна. Мөн эрх баригчид тус хот руу АНУ-ын Үндэсний гвардийн 500 цэрэг илгээжээ. АНУ-ын нийслэл Вашингтон хотын дарга Мюриэл Боузер хотод эмх замбараагүй байдал газар авч байгаагаас үүдэн хөл хорионы цаг тогтоосон байна.
CNN агентлагийн мэдээлснээр өнгөт арьстан Жорж Флойдыг цагдаа нар зэрлэгээр хөнөөснийг эсэгүүцсэн жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ даяар өрнөж хотуудад энэ нь эмх замбараагүй байдал болон хувирч байгаагаас 40 орчим хотод хөл хорионы цаг тогтоогоод байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com