Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ: Орос улс Ливид зориулж хуурамч мөнгө хэвлэж байна

Оросын төрийн өмчийн “Гознак” компани “Ливийн 1.1 тэрбум үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэрлэсэн” хэмээн АНУ-ын Төрийн департамент буруутгалаа. Төрийн департаментын албан ёсны сайтад нийтэлсэн мэдэгдэлд энэ мөнгийг “хууль бус эрх мэдэлтнүүд” захиалгаар хийсэн гэжээ. Нэгэнт хэвлэсэн хууль бус мөнгийг Мальтын аюулгүй байдлын алба илрүүлсэн байна. Ливийн нийслэл Триполи дахь Төв банк нь тус улс дахь цор ганц хууль ёсны банк гэдгийг Төрийн департамент онцолжээ. “ОХУ-д хууль бусаар хэвлэсэн энэ мөнгөний урсгал Ливийн эдийн засгийн хүндрэлийг улам гүнзгийрүүлнэ” гэж энэ мэдэгдэлд дурдсан байна.
Төрийн департамент “Ливи дэх нөхцөл байдлыг тогтворгүй болгохоо Орос зогсоох ёстой” гээд Ливийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын төлөө АНУ-ын зүгээс НҮБ болон олон улсын түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. Фельдмаршал Халиф Хафтарын удирдсан Ливийн үндэсний арми нь олон улсын хүлээн зөвшөөрсөн Триполид төвтэй Фаиз Саражийн тэргүүлж байгаа Үндэсний эвслийн Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсаар байгаа. Нутгийнхаа зарим хэсгийг хянаж байгаа фельдмаршал Хафтарыг Орос улс дэмжиж байгаа. Үүний өмнө Орос улсыг тус улсад орчин үеийн МиГ-29 болон Су-24 зэрэг 14 сөнөөгч онгоцыг хөлсний цэргүүдийн тусламжтайгаар оруулсан гэж буруутгаж байсан юм. Харин Орос улс үүнийг няцаасан билээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com