Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ОХУ дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээнд оролцохоо зогсоолоо

Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах тухай гэрээг зогсоох талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өргөн барьсан хуулийн төслийг Төрийн Думын бүхий л фракц дэмжсэнээр мягмар гарагт санал нэгтэй баталсан байна. Энэ хуулиар гэрээний үйлчлэлийг ОХУ албан ёсоор зогсоож байгаа юм. Албан ёсоор нийтэлсний дараа хүчин төгөлдөр болох энэ хуулиар энэ гэрээг дахин сэргээх асуудлыг зөвхөн төрийн тэргүүн гаргана гэсэн байна. Хуралдааны үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябцов энэ хуулиар тус гэрээнд ОХУ-ын оролцоог зогсоож байгаа болохоос биш, гэрээнээс бүр гарч байгаа хэрэг биш гэж онцолсон байна. Гэхдээ хуулийг Холбооны зөвлөл ирэх 26-ны өдөр хэлэлцэнэ.
“Манай үндэсний эрх ашгийг хамгаалах зайлшггүй шаардлагын үүднээс энэ шийдвэрийг гаргалаа. АНУ энэ гэрээний үйлчлэлийг зогсоож байгаагаа дангаараа гаргасан нь дэлхий дахины аюулгүй байдалд аюул учруулж байгаа хэрэг” гэж ОХУ-ын Төрийн Думын спикер Вячеслав Володин санал хураалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Фракцуудын санал

ОХУ-ын Төрийн Думын “Нэгдмэл Орос” фракцын байр суурийг парламентын доод танхимын батлан хамгаалах хорооны тэргүүн Владимир Шаманов илэрхийлэхдээ үүний өмнө бусад орны цэргийн атташенууд Оросын пуужингууд нь Дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээг зарчмын хувьд зөрчихгүй байна гэж мэдэгдэж байсан ч харамсалтай нь энэ мэдээлэлд АНУ оролцохоос татгалзсан гэжээ.
“АНУ өнөөдөр манай улстай хэлэлцээрийн нөхцөл байдлаа зогсоогоод байгаа” гэж депутат онцолсон байна. Түүнийхээр бол Оросын ерөнхий командлагч ийнхүү гэрээнд оролцохоо зогсоож байгаа нь “Улс төрийн тун зөв шийдвэр” гэнэ.
Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский бас “Өнөөдөр баярын өдөр” гээд “Манай үндэсний эрх ашгийг дээдлэхэд чиглэсэн энэ хуулийг ямагт дэмжиж ирсэн” гэжээ. Тэр бас Оросын байр суурийг сулруулахад чиглэсэн бүхий л хэлэлцээр гэрээнээс гарахыг уриалсан байна.
Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг Оросын коммунист намын тэргүүн Геннадий Зюганов бас дэмжээд улс орон батлан хамгалаах хүчин чадлыг бэхжүүлэхэд чиглэсэн санхүү эдийн засгийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй гэж уриалжээ.
Төрийн Дум дэх “Шударга орос” фракцын тэргүүний орлогч Олег Нилов ч бас Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээг НАТО-гийн орнууд болон Хятад биелүүлэхгүй байгаа. АНУ бол гэрээний үйлчлэлийг аль хэдийнээ зогсоосон. АНУ-ын хувьд өөр нэг төрийн тэргүүн гарч ирвэл энэ гэрээг хэрэгжүүлэх байх гэж л найдаж байна гэжээ.

 

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com