Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Орос: Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулгаа долдугаар сарын 1-нд явуулна

 ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Бүх нийтийн санал асуулгыг ирэх долдугаар сарын 1-нд явуулна гэдгээ Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуулийн өөрчлөлтөд бэлтгэх ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ зарлалаа. Санал асуулга явуулах өдрийг товлосон Ерөнхийлөгчийн зарлигийг Кремлийн албан ёсны сайтад нийтэлжээ. Зарлигт зааснаар энэ өдрийг амралтын өдөр болгох юм байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн төлөөлөгч, Төрийн Думын Хууль зүйн Байнгын хорооны тэргүүн Павел Крашенинников бас Оросын иргэд саналаа зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний хооронд өгч болно, харин саналын хуудсыг долдугаар сарын 1-нд л тоолно гэж РИА Новости агентлагт мэдээлсэн байна.
Өмнө нь оросын Сонгуулийн төв хорооны тэргүүн Элла Памфилова бас “Санал асуулгыг ганцхан товлосон өдөр биш, үүний өмнөх зургаа хоногийн турш авна. Энэ бол сонгуулийн насны иргэд аль болох бөөгнөрөл үүсгэхгүй, олонтой хавьтахгүй, халдвар авалгүйгээр энэ зургаа хоногийн хугацаанд боломжтой цагтаа саналаа өгчхөж болно” гэж байсан юм.
Харин иргэдийн саналыг шуудангаар авахгүй гэж хатагтай Э.Памфилова онцолжээ.
Оросын Мэргэжлийн хяналтын газрын тэргүүн Анна Попова болохоор санал асуулга явуулах нь улс оронд халдвар тархалтыг нэмэгдүүлэх, нөхцөл байдлыг муутгах үндэслэл болохгүй гэсэн байна. “Бид олон улсын туршлагыг судалсан, өөрийнхөө эрдэмтэн судлаачдын санал, байр суурийг сонсч, халдвар тархах эрсдэлийг бууруулах заавар, аргачлал боловсруулсан” гэж хатагтай А.Попова хэлжээ.
ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх бүх нийтийн санал асуулгыг өмнө нь дөрөвдүгээр сарын 22-нд явуулахаар төлөвлөж байгаад коронавирусийн халдварын тархалтаас болоод хойшлуулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
194.67.193.199
You can download any of the provided casinos heavens without any problems. If you download the casino app, it command position like a standard mirror of the out-and-out place from the unstationary version. Unfortunately, all the apps you download choice only trade on Android. Download casino in 1 click from the tabulate, these are the most advanced mechanical applications. The best casino apps benefit of Android The problem is that finding Android apps and downloading them can be iffy, as
2021/11/22
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com